Бас нэгдэл, бас нэг холбоо буюу МАН-ынхан

МАН өнгөрсөн долоо хоногт Бага хурлаа хийсэн. Бага хурлаас М.Энхболдыг огцруулах санал гаргаж гишүүдийн олонх дэмжсэн. Гэхдээ энэ М.Энхболдыг огцруулахад хангалттай биш. Бага хурлын саналаар М.Энхболдыг огцруулах боломжгүй. УИХ-ын 40 гаруй гишүүд М.Энхболдыг огцортол чуулган, байнгын хорооны хуралд суухгүй гэдгээ мэдэгдсэн. Иймээс парламент гацаанд орчхоод байна. 

Энэ асуудлаас үүдэн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, М.Билэгт тэргүүтэй УИХ-ын гишүүд “МАН-ын дэмжигчдийн холбоо”-г байгуулсан байна. Улмаар тус холбооныхоо Их хурал гэгчийг хийжээ. Гэсэн ч тэдний байгуулсан холбооны Их хурал хангалттай ирцтэй байгаагүй талаар цахим орчинд бичиж байна. Эх сурвалжийн бичиж байгаагаар Ж.Мөнхбат гишүүн энэхүү их хуралд багагүй хэмжээний мөнгө зарсан ч үр дүнд хүрээгүй гэнэ. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордонд мэдээлэл хийхээр болсон байна. Уг мэдээллийн үеэр "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" байгуулснаа мэдэгдэж, бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал хийх талаараа мэдэгдэх гэнэ. 

Ийнхүү нэгэнт тогоон дотроо тохироогоо хийж чадаагүй МАН-ын хэрүүл Тусгаар тогтнол болон Төрийн ордноос халиад байна. Төрийн эрхэм түшээд эсэргүүцлийн жагсаалд ард түмнээ уриалан дуудаж байгаа нь хэр зохистой юм бол. Ямартай ч МАН-д  нэг нэгдэл, нэг холбоо байгуулагдаад байна. 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • до 2018-12-25 15:13:38
    юу вэ их хурал гэнэ үү больдоо энд нөгөө Завханы ардын намыг шавартай хутгаад нэр нүүрээ нэг мөсөэ барсан Жаментив гэдэг нөхөр харагдах юм тэхээр энд энэ мэтийн...
  • Иргэн 2018-12-25 06:23:07
    Энэ П,Гоо гэдэг нөхөр Энхболдийн улаан хамгаалагч юм уу хаашаа юм үнэхээр буруугүй юм бол Энхболд ажиллаа өгнө биз дээ цаана нь но-той учир огцорохгүй байна огц...
  • иргэн 2018-12-25 04:55:55
    бас нэгдэл бас нэг холбоо тэгвэл енеедер нар енеедер гэж л бичиж байгаа юм даа пгоо чиний сэтгуулч ч гэждээ смэдрэлийн евчтэй хун ч ингэж бичихгуй байх шуу
  • Gft 2018-12-25 04:32:59
    YARALTAI JAGSAAL HIIE
  • Zochin 2018-12-25 03:16:26
    Za ene ch tiim sain zuil bish shuu dee daraa ni zokhitsuulaj chadakhgui bol khetsuu dee