АТГ-аас мэдээлэл хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: Захиргааны ерөнхий хууль, захиргааны шүүхийг хамгаалсан сэтгүүлч эмэгтэйн нийтлэлд эмзэглэсэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сэтгүүлч эмэгтэйг шүүхэд өгчээ. Шүүх хурал Нийслэлийн шүүх дээр болно.

09:30 цагт: Тусгаар тогтнолын ордны гурван давхарт аймаг бүрээс хүрэлцэн ирсэн 300 орчим аварга, мянгат малчдын зөвлөгөөн болно.

11:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл"-ээс зохион байгуулах гэж буй бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт:  АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн төв”-д сар бүрийн 25-нд зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал болно.

12:00 цагт:  MN-Мэдээллийн төвд “МАНАН дэглэмийн толгойлогч М.Энхболдыг огцруулъя” сэдвээр төрийн бус байгууллагууд нэгдэж мэдээлэл хийнэ.

12:30 цагт: НЦГ-ын 108 тоотод Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Мөн цагдаагийн байгууллагаас сүүлийн үед үйлдэгдсэн гэмт хэргийн талаар болон сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-25 01:24:25
    мянгат аварга малчдын зевлелгеен жил бур л болох юм мах суу нь улам л ховордоод байх юм цэцэрлэгт мянгат малчин ганц литр суу егч гэж дуулаагуй юм бна