Имарт 2018 оны шилдэг “Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер”-ээр тодорлоо

МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны онцлох аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг “Энтрепренер 2018” ёслолын ажиллагаа 12-р сарын 21(Ба)-ний өдөр 22 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус ёслолоор нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан өргөмжилдөг ба энэ оны “Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер”-ээр Скай хайпермаркет ХХК буюу ИМАРТ шалгарсан байна.

“Скай Хайпермаркет” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Фермэрүүдийг дэмжих хөтөлбөр”, МҮХАҮТанхимтай хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих хөтөлбөр” ажлын хүрээнд 200 гаруй жижиг дунд аж ахуйн нэгж хамрагдан үйлдвэрлэл, менежмент үйл ажиллагаа, сав баглаа боодол, нийлүүлэлтийн стандартын хувьд сүлжээ дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх бүрэн боломжтой болж чадавхижсан.

Дотоодын 700 гаруй бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, тэдгээрт Имартын худалдааны Know-how хуваалцаж байна. Бараа бүтээгдэхүүний нэр төрөл, сав баглаа, нийлүүлэлтийн сувгийг хөгжүүлэх чиглэлээр БНСУ, БНХАУ, Узбек, ОХУ зэрэг орнуудад хамтарсан бизнес аялал хийх, гадны мэргэжилтэн урьж зөвлөгөө өгөх зэргээр нягт хамтран ажиллаж байна. Үүний үр дүнд интоор, эрдэнэшиш, гүзээлзгэнэ, пицца, талх нарийн боов, түргэн хоол гэх мэт олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт шинэхэнээр нь, хямд үнээр очих боломжийг бүрдүүлж чаджээ.


“Скай хайпермаркет” ХХК нь 2017 онд “Оны онцлох хөрөнгө оруулагч Энтрепренер”-ээр шалгарч байсан ба ийнхүү онцлох “Энтрепренер” шагналыг 2 дахь жилдээ хүртэж байгаа юм. Нээлтээ хийгээд 2 жил хагас хүрэхгүй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч 2 жил дараалан “Энтрепренер” шагналыг хүртэж буй нь нээгдсэн цагаасаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан хичээн ажиллаж буйн баталгаа болж байна.

Бусдад түгээх
  • gplus