Ирэх жилийн улсын аваргууд Астанагийн ДАШТ-д зодоглоно
Монгол чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өчигдөр/12.24/ МҮОХ-нд боллоо. Хуралд нийт 20 гаруй багш, дасгалжуулагч оролцож 2019 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий зохион байгуулалт, Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри”-д оролцох эрэгтэй багийн бүрэлдэхүүн сонгох тухай хэлэлцжээ.

МЧБХ 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зургадугаар сард зохион байгуулахаар болсон. Ирэх жил “Сорилго” тэмцээнийг хийхгүйгээр УАШТ-д түрүүлсэн тамирчин "Токио-2020" зуны олимпийн наадмын эрх олгох Астанагийн ДАШТ-д шууд оролцох болсныг хуралд оролцсон багш нарын 100 хувийн саналаар баталлаа. Түүнчлэн зарим багш нар “УАШТ-д тамирчдаа эрэмбэлж сугалаа хийвэл ямар вэ? гэсэн саналыг хэлэлцээд олонх нь тэгэх шаардлагагүй бүгд сугалаанд оролцох нь зөв” хэмээн үзжээ.

ОХУ-ын Красноярскт хотод жил бүр уламжлал болдог Иван Ярыгиний дурсгалд зориулдаг “Алтан Гранпри” тэмцээн нэгдүгээр сарын 24-27-нд болно. Эрэгтэйчүүдийн дэлхийн чансааны оноо олгодог Красноярскийн тэмцээн жингийн зөрүүгүй болох бөгөөд жин тус бүрт таван тамирчны нэрсийг гаргасан. Энэ долоо хоногт эцсийн байдлаар нэрсээ дахин гаргахаар болсон бөгөөд нэрийн мэдүүлгийг баталсаны дараа тамирчид жингээ өөрчлөхгүй байхаар тогтлоо. Красноярскийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд нэг жинд гурав хүртэлх тамирчин оролцоно.

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-25 04:15:49
    Энэ чөлөөтийнхөн хэрэгтэй хэрэггүй мэдээ их тавих юм, энэнийхээ оронд бэлтгэлээ сайн хийж уралдаан тэмцээнээс ганц нэг медальтай ирэхээ бодвол дээр баймаар