
Энэ онд Гадаад иргэн харъяатын газарт Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гурван улсын 13 иргэн, харьяалалгүй 8 хүний нийт 21 хүсэлтийг шинээр хүлээн авсан байна. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2 удаагийн зарлигаар 2 улсын 3 иргэн Монгол Улсын харьяат болсон байна. Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэдээс тус байгууллагаас хуулийн болон ёс уламжлал, зан төлөвийн шалгалт авдаг байна. Тус шалгалт нь Монгол Улсын жирийн нэг иргэн өгсөн ч унаж мэдэхээр хүнд шалгалт гэдгийг удирдлагууд ярьж байлаа.
Монгол Улсын харьяатаас гарч гадаадын 11 улсын харьяат болох хүсэлт гаргасан 270 иргэний хүсэлтийг шинээр хүлээн авч, 235 иргэний хүсэлтэд холбогдох газраас санал авах ажиллагааг хийсэн байна.
П.ГОО
Оллоо.мн