Ирэх сард нар, сарны хиртэлт болно

Ирэх 2019 оны нэгдүгээр сард нар, сар хиртэх үзэгдэл тохионо. Тодруулбал, нэгдүгээр сарын 6-ны өдөр нар хагас хиртэх юм байна. Нар  хиртэлт Улаанбаатарын цагаар 07.36 цагт эхэлж, 09.42 цагт дуусах аж. Уг үзэгдлийг Номхон далайн бүсийн хойд хэсэг, зүүн өмнөд Сибирь, Камчатка, Сахалин, зүүн өмнөд Азийн орнуудад  сайн ажиглаж болно.

Мөн нэгдүгээр сарын 21-ийн өдөр сар бүтэн хиртэнэ. Америк, Африк, Европын орнууд, оросын төв болон өмнөд хэсгийн оршин суугчид байгалийн энэ үзэгдлийг ажиглах боломжтой.

2019 онд нар сар хиртэх өдрүүд
 

  • Долдугаар сарын 2. Нар бүтэн хиртэнэ.
  • Долдугаар сарын 17. Сар хагас хиртэнэ. 
  • Арванхоёрдугаар сарын 26. Нар цагираглан хиртэнэ.


Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.