БОАЖЯ-ны газрын дарга Г.Нямдавааг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байна
 АТГ-ын өнгөрсөн долоо хоногт ээлжит баривчилгаагаа хийжээ. Өнгөрсөн долоо хоногт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдавааг баривчилсан гэх мэдээлэл гарав.  

Харин АТГ-аас энэ мэдээллийг лавлахад "БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, өөрийн өмчлөлийн нүүрснээс хий гаргаж авах үйлдвэргүй аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал олгож, эрх бүхий байгууллагын баталсан зураг төсөвгүй, эдийн засгийн тооцоолол, судалгаагүй байхад хийн хоолойн ажлыг шууд гэрээгээр олгосны улмаас тус компани нь ашиглах боломжгүй хуванцар хоолойг газарт суурилуулж улсын төсөвт 1.950.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг АТГ шалгаж байгаа. Г.Нямдавааг цагдан хориогүй, харин албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа" гэв.

Салбарын яамнаас энэ талаар тодруулахад "Ажлаа зүгээр хийгээд явж байсан, баривчилсан эсэхийг сайн мэдэхгүй байна" гэв.

БОАЖЯ бол хэзээнээсээ хулгай нүүрлэсэн газар. Хятадуудын 80 вагон самрын хэрэг, БОАЖЯ-ны нөөцийн газрын дарга Даваасамба150 сая авлига авч байгаад газар дээрээ баригдсан. Тусгай хамгаалалт бүхий Богд уулын ойр орчмын газрыг жижиглэн зарсан. Кувейтын Засгийн газрын газраас өгсөн 1.3 сая ам.доллар Банк бус санхүүгийн байгууллагын дансаар ороод ор сураг үгүй болов. Олон тооны шонхор шувуу хилээр гаргасан. Олон тооны аргал, угалз алах зөвшөөрөл дамлагдан зарагдсан гэх мэдээлэл удаа дараа гарч байсан юм.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ховд 2019-02-21 12:26:21
    Төсвийн мөнгөтэй холбоотой гэрээнд сайдын тушаалаар л гарын үсэг зурах албан тушаал шүү дээ. Сайдыг нь шалгаж чадахгүй байж буруугүй хүнийг ингэхээ боль.
  • Амар 2019-01-28 01:32:52
    Энэ эргүү новшийн ард нутгийнх нь МАНАН Бямбацогт гэж шуналын тулам болсон, тендер болгоныг шүүрдэг гишүүн байдаг юм.Түүнтэй нь хамт шалгаач ээ.АТГ.
  • иргэн 2018-12-24 15:27:02
    Энэ нѳхѳр тѳр ард түмнээс мѳн ч олон жил хулгай хийж идлээ.Ямарч юм хэмжээтэйг мэдэдгүй шалдага юм аа.
  • h 2018-12-24 12:30:48
    Энэ хүнд буруу байхгүй байхаа. Шалгаад тогтооно биз ээ.
  • олон хавар 2018-12-24 11:53:54
    олон хавар нэгэндээ гэж. Энэ нөхөр бол ёстой агуу хулгайч даа. Хурдхан төрийн ажлаас зайлуулаасай билээ
  • Ховд 2018-12-24 08:57:56
    УИХ-ын гишүүн , аймгийн дарга байсан гар залуучуудын ажлыг булааж хийгээд байсан
  • Иргэн 111 2018-12-24 07:38:00
    Энэ хүн ч БОАЖЯ-ны төсөв хөрөнгөд илт үрэлгэн хандаж зориулалтын бус зүйлд зарцуулж байгаа. Мазаалайн тэжээлийн мөнгийг ч их цохьсон хүндээ.
  • Zochin 2018-12-24 07:15:57
    Buldog oyunhorlyg sain shalgah kuveitiin mongiig shaasan zavhai hulgaich avgai odoo gushuun geed l togtoz bgaa buulaa budaa bolno
  • монгол 2018-12-24 06:29:56
    Жинхэнэ хулгайчид үүрлэсэн яам даа.
  • Awilgal ch 2018-12-24 06:23:51
    Jinhene no-tou hvndee. Omnoh darga dawaasamba-iigaa mataj ooroo darga bolood awilga heel hahuulin zangilaa bolood suuj bga hvn. Vnen shv. Mash ih awilgalch
  • буруугүй 2018-12-24 06:06:51
    Энэ хүнд буруу байхгүй байхаа. Шалгаад тогтооно биз ээ.
  • ховд 2018-12-24 06:03:28
    2000-д оны Ховдын төгсгөчид энэ нөхрийн тухай нилээн онигоо ярьна шүү
  • Угаасаа хулгайч 2018-12-24 05:36:35
    Ховдын засаг дарга байхдаа баахан авилга авч баригдаж байсан хүүр
  • иргэн 2018-12-24 05:33:01
    гавьяат байхаа боажя бол газрын наймаа хулгайн ан модны хулгай нехен сэргээх нэрээр ашигт малтмал олборлох гээд хууль бус ажлын уур уурхай эх ундарга нь болой
  • !!! 2018-12-24 05:28:05
    ene hun Howdod zasag noyon baihaasaa ehluuleed l asuudaltai hun baisan iim huniig alban tushaald tawiad baigaa zaad ezniig ni oloochee !!! tegeed shiitgeechee