Б.Махбалд холбогдох хавтаст хэргийг өнөөдөр шүүхэд шилжүүлнэ гэв
Зам тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн наймдугаар сард хүн амины онц ноцтой хэрэг гарсан.

Тус яамны газрын дарга Г-г Төрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Махбал олон удаа цохиж өшиглөсний улмаас амийг нь хохироосон гэх хэргийг шалгаж дууссаад яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт хэргийг шилжүүлсэн байсан.

Тэгвэл прокуророос энэхүү хавтаст хэрэгт хяналт тавьж дуусаад өнөөдөр харьяа дүүргийн шүүхэд шилжүүлж байгаа талаар НПГ-ын дарга Д.Баярмагнай хэлжээ.

Дашрамд дуулгахад, уг хэрэгт Б.Махбалаас гадна тус газрын Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Лхагвасүрэнг мөн яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Ийнхүү ажлын байран дээрээ архидаж нэгнийхээ аминд хүрсэн хэргийн гол буруутан болох Б.Махбалыг шүүх нь тодорхой болов.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.