ХААН Банкны хувьд улирч буй он олон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлсэн, ололт амжилт арвинтай жил байлаа. Тухайлбал, энэ онд интернэт банк, аппликэйшнээ шинэчилж, теллерийн үйлчилгээг шууд авах киоск машиныг Монгол Улсад анхлан нэвтрүүлэн цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч гэдгээ баталсан бол жижиг дунд бизнесийг дэмжих зорилтын хүрээнд мах, ноолуур, махны өртгийн сүлжээ байгуулах төслүүдийг санхүүжүүлэн Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах суурийг тавьж чадлаа. Мөн түүнчлэн 2018 онд банкны байгууллагад тавигддаг санхүү, үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийг давуулан биелүүлж, нийгэм эдийн засаг, хүн ардын сайн сайханд хувь нэмэр оруулах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлсэн амжилттайгаар 2019 оныг угтаж байна.
ХААН Банк санхүүгийн үзүүлэлт, банкны салбарт нэвтрүүлсэн шинэлэг дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байдал зэргээр тэргүүлэхээс гадна нийгмийн хариуцлагаар ч хувийн салбарыг манлайлж, 2018 онд хүн ард, нийгмийн сайн сайхны төлөө 20 гаруй төсөл хөтөлбөрийг 550 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Үүнээс онцлон дурдвал шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр “Rise”, санхүүгийн боловсролыг дэмжих “Ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бол цусны даралт ихсэлтийн эсрэг аяныг анх удаа хөдөө орон нутагт зохион байгуулж, олон хүнийг өвчлөхөөс нь урьдчилсан сэргийлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэсэн байна.
ХААН банкны санхүүгийн найдвартай байдал, зах зээлд нэвтрүүлсэн шинэлэг бүтээгдэхүүн, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэн олон улсад нэр хүндтэй “Euromoney”, "AsiaMoney” сэтгүүлээс 2018 оны “Монгол Улсын шилдэг банк”, Азийн Хөгжлийн банкнаас “Худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч Монгол дахь шилдэг хамтрагч”-аар тус тус шалгаруулаад байна.