
Индонезийн Суматра, Жава арлыг зааглах "Анак Кракатоа" галт уул өнгөрсөн бямба гарагт дэлбэрч, цунами үүсчээ. Үүний улмаас их хэмжээний хохирол учран 222 хүн амиа алдаж, 800 гаруй хүн бэртсэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын эрх баригчид гамшгийн бүс рүү олон тооны аврагчид илгээж, иргэдийг аюулгүй газар байршуулахыг үүрэгджээ.