41 сая төгрөг залилсан этгээдэд холбогдох хэргийг прокурорууд хэрэгсэхгүй болгожээ
Иргэн Б.Батдэлгэр, эдийн засагч Н.Дашзэвэг хоёр Улсын Ерөнхий прокурорын газрын гадна талбайд эсэргүүцэл илэрхийлсэн. Тэд иргэдэд зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлж байгааг эсэргүүцсэн юм.

Эдийн засагч Н.Дашзэвэг олон хэргээр шүүх прокурорын байгууллагад хандсан ч удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгодог талаараа гомдолтой байна.

Тэрбээр "Би гурван жилийн өмнө 41 сая төгрөг залилсан этгээдэд холбогдох хэргийг хуулийн байгууллагаар шалгуулахыг хүссэн. Гурван гэрчтэй, хамт явсан хүн нь нотлох баримтыг гаргасан. Дээр нь шинжээч хятад худалдаачинтай нийлээд 41 сая төгрөг залилсан байна гэсэн дүгнэлт гаргасан байхад прокурорууд хэрэгсэхгүй болгосон. Тухайлбал, Дашмаа, Ариунаа, Амгаланбаатар, Сагсай, Эрдэнэбаатар прокурорууд энэ хэргийг аж ахуйн маргаан байна гээд үзсэн. Гэтэл хуурамч бичиг баримт бүрдүүлэн хүнийг 41 сая төгрөгөөр хохироож залилсан байхад хүлээж аваагүй. Үүнийг эсэргүүцэж энд зогсч байна" гэв.
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.