НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг таван хувь болгоё
Зарим аж ахуйн нэгжээс үйлчилгээ авахад НӨАТ-ын баримт авах эсэхийг тодруулдаг. Нэг үгээр тухайн хэрэглэгч НӨАТ-ын 10 хувиа хасуулаад ААН-ээс үйлчилгээ авч болно. Мэдээж иргэд хоёр хувийн буцаалттай НӨАТ-ын баримт авахаас илүүтэй 10 хувиа хасуулах сонголт нь илүү ашигтай. Ингэснээр тухайн бараа иргэдэд 10 хувийн нэмэгдэлгүй хүрнэ гэсэн үг шүү дээ. Энэ тохиолдолд НӨАТ төлөгч байгууллагуудыг буруутгах аргагүй. Тэд татварт төлөх мөнгө нэмэгдвэл ашгаа бодож бараа үйлчилгээнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүй. Энэ мэт өдөр бүр НӨАТ төлөгч болж байгаагаа бүрэн дүүрэн ойлгож эхэлснээс хойш хоёр жилийн нүүр үзэж байна. Нэг үеэ бодвол монголчууд НӨАТ-ын тухай өргөн мэдээлэлтэй ч болсон. 

Онолын хувьд үйлдвэрлэгч эсвэл борлуулагч нь зөвхөн НӨАТ-ыг эцсийн хэрэглэгчдээс хураан авч улсад тушааж байгаа,тайлан гаргагч хуулийн этгээд эсвэл хувь хүн байдаг. Өөрөөр хэлбэл,үйлдвэрлэгч болон борлуулагчийн НӨАТ-ыг хурааж аваад өөрийнхөө дамжлагад төлсөн НӨАТ-аа тэр цуглуулсан НӨАТ-аас хасаад үлдсэн хэсгийг нь улсад тушаана гэсэн үг. 

Манайд 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс НӨАТ тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. НӨАТ-ын шинэчилсэн хуулийн дагуу иргэд QR кодтой баримтаа цуглуулан бүртгүүлж, сар бүрийн сугалаанд оролцох боломжтой. Харин жилийн эцэст бүтэн жил цуглуулсан НӨАТ-ын буцаан олголтын хувиа авахаар хуульчилсан байгаа.   Энэ дагуу 2017 оны нэгдүгээр улиралд нэг хүн дунджаар 57 мянган төгрөгийн буцаан олголт авч байсан бол 2019 оны нэгдүгээр улиралд нэг хүн дунджаар 150 мянган төгрөгийн буцаан олголт авах урьдчилсан тооцоолол гарчээ.

Гэхдээ улс НӨАТ-ын 10 хувийг авч байгаа боловч, иргэнд  хоёрхон хувь нь хүрч байгаад шүүмжлэлтэй хандах хүн олон байна. Энэ бол улсаас хэрэгжүүлж байгаа шударга бус тогтолцооны нэг. Тодруулбал, улс нэг алимыг тав хуваачхаад дөрвийг нь өөрөө үлдсэн нэгийг иргэнд өгч байна. Хууль хэрэгжиж эхэлснээр татварын орлого нэмэгдсэн гэж байгаа. Гэхдээ иргэдийн хувьд энэ сайн мэдээ биш. Хангалтгүй. Иргэдийн хувьд  100 мянган төгрөгийн худалдан авалт хийгээд түүний 10 хувийг улсад НӨАТ маягаар өгнө. Гэвч үүнээс зөвхөн хоёрхон хувийг л буцаан авах боломжтой. Энэхүү шударга бус тогтолцоо хэрэгжээд даруй хоёр жилийн нүүр үзээд байна. Харин одоо иргэдийн хувьд сохор азанд итгэж, сугалааны тохирол хүлээж суухаас илүү тэгш, хүртээмжтэй татварын орчныг бий болгох хэрэгтэй байгааг хэлж байна. Бүр тодруулбал улс иргэнтэйгээ тэнцүү хэмжээнд эрхтэй баймаар байна. Иргэд НӨАТ-т 10 хувийг төлж байгаа учир үүнийхээ ядаж 50 хувийг хүртэх эрхтэй. Нэг үгээр НӨАТ-ын буцаан олголтыг 2 биш 5 хувь болгох зүйд нийцэх хэрэг болно. 
П.ГОО 
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нараа 2019-02-02 09:56:17
    Сугалаагаар яадаг юм бэ, шууд 5% болгох хэрэгтэй.Сугалаа худлаа байдаг гэсэн шүү.
  • Altaa  2018-12-26 17:01:16
    Yag unen butsaan olgoltoo 5%bolgoh heregtei
  • Сугалаа болъё оо 2018-12-25 19:33:42
    Сугалаанд зарцуулах мөнгөө тэгш хувиарлалт буюу буцаан олголтоо 5% болгох хэрэгтэй
  • Зочин 2018-12-25 16:41:00
    5- хувь болгохыг дэмжиж бна . Сохор азанд итгэж дуугүй суухаар асуудал болгож орон даяар ярилцмаар бна . Арай дэндүү . Бүгд адилхан НӨАТ цуглуулах ажил хийчээд ...
    103.229.121.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-12-25 16:17:50
    Буцаан олголтыг 5% биш 10% болгож өгөх хэрэгтэй. 2019 оны эхнээс тэр сугалаа урамшуулалаа болио. Бид нарт өгөх буцаан олголтоос дээрэмдээд байх юм.
  • zojin  2018-12-25 05:26:34
    zow zow
  • зочин 2018-12-25 05:21:33
    Төр Сангийн яам ард иргэдээ тархийг угаахаа болимоор юм.
  • Zochin 2018-12-25 01:42:56
    Одоо болноо. НӨТ-ийн сугалаагаа 2019 оны 1 сараас зогсоо. Буцаан олголтоо 5% болгох хэрэгтэй.
    49.0.218.233
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-25 01:37:05
    нэмүү өртөг үүсгэсэн өөрөөр хэлбэл ашиг олсон хүнээс л татвар авах ёстой болохоос худалдан авагч бидэнд 2-ийг буцаагаад 8% дээрэмдээд байгаа нь буруу
    203.217.139.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-12-25 00:40:21
    Азын тохиролоо зогсоогоод НӨТ өө 5% болгох нь бүх ард түмэндээ үзүүлж байгаа төрийн дэмжлэг шүү
  • өвөө 2018-12-24 16:07:47
    Тэр 10 хорин саяаар нэг, хоёр хүн хожоод бдаг нь нэг тиймархүү. Тэгж тэнэгтэж бсанаас жилийн эцсээр бүх НӨАТ төлөгчдөд жигд тэгш хуваарилж бмаар бна.
  • nuat 5bolgoyo 2018-12-24 10:40:21
    Tegj baihaar nuataaa shuud 5% bolgoo
  • зочин 2018-12-24 07:43:05
    хувиа нэмьеээ. Сугалаа нэрээр биднийг арай л шулж байна.
  • Dari 2018-12-24 07:05:13
    Bagshiin deediin tendeh nuhen gartsiin urd baidag FAST FOOD hoolnii gazar ni amraltiin odruuded NOT-iin barimt ogdoggui gene. Bi ulsad tatvar tolson barimtaa
  • багш  2018-12-24 06:38:06
    тэр дэмий сугалаагаа болих хэрэгтэй. Энэ үйл ажиллагааг эхнээс нь эхлэхэд л баримтаа бүртгүүлж эхэлсэн. Одоо хүртэл ганц ч төгрөг хожоогүй.
  • Hulan 2018-12-24 05:47:31
    Sugalaa gej sonin yumaa boliod butsaalta 10 huviar ni ogoochee
  • пгоо 2018-12-24 04:56:08
    хун нээрэн еерийгее голохгуй юмаа мэдээ бичиж чадахгуй пгоо юун том сэдэв хенддег юм бэ зайлуул бичсэнээ еерее ойлгож л байдаг байгаа даа
  • Зочин 2018-12-24 04:27:33
    5н хувь болгох нь зөв дэмжиж бна
  • иргэн 2018-12-24 04:12:58
    Энэ хурааж авч байгаа татвараар та нарын өчнөөн халамжийг санхүүжүүлж байгааг мэдэж байна уу? Халамжуудыг чинь хасаад өгөхөөр та нар ухаарнаа.
  • ZOchin 2018-12-24 03:50:19
    5 hubi bolgohod bolohoor bgaa um
  • Иргэн 2018-12-24 03:06:04
    Үнэн ш дээ
  • иргэн 2018-12-24 02:39:08
    Зүгээр л хуцалгүй татвараа төл, тархины тураалтанууд аа. Та нар бэртэгчин зангаасаа болж ямар адгийн шааруудыг төр засагтаа гаргачихаад байгаагаа мэдэж байна уу...
  • zochin 2018-12-24 02:25:08
    ene udriin mend. Nuutiin sugalaa gargahaa boliod irgeded butsaan olgovol zugeer um
  • зочин 2018-12-24 02:08:50
    Энэ бол яг үнэн юм шүү.
    202.9.43.31
    Мэдэгдсэн Хариулах