Шинэ жилийн баярт монгол дээлтэй орж болохгүй гэв үү
Шинэ жилийн баяр ид өрнөсөн энэ өдрүүдэд янз бүрийн үйл явдал болж л байна. Зарим нь бүр эвэртэй туулай үзсэн мэт гайхна. Монгол дээлээ өмсөөд шинэ жилийн цэнгүүнд оролцсон малчныг Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшин гоочилж шүүмжилсэн нь олон нийтийн сүлжээнд "алаан" болж, даргыг газар доогуур ортол нь муулж, дээлтэй ахыг магтаж сайшааж байгаа харагдана.

Аялал жуулчлал, соёл ярьсан даргыг ямар өрөвдмөөр сэтгэхүйтэй, арчаагүй дорой ухамсартай нэгэн гэж дүгнэж байна.

Нэгэн байгууллагын шинэ жилийн арга хэмжээний урилга Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн тэмээчин Б.Буяндэлгэрт иржээ. Тэрбээр улаан дээл өмсөөд шинэ жилийн цэнгүүнд оролцож бүжгийн талбайд бүжигглэхэд нь Ц.Энхтүвшин дарга "Та монгол дээлтэй бүжиглэж болохгүй, суудалдаа суу" гээд суулгахыг завджээ. Учрыг асуутал "Энэ үдшийн цэнгүүн тул протоколд нийцэхгүй" гэжээ.

Энэ талаар шинэ жилийн баярт оролцсон хүмүүс их дургүйцэж "Би бяцхандаад дээдсийн хэлийг ойлгохгүй балмагдаад байгаа юм болов уу гээд салбараа төлөөлж ойлголт өгч чадах хэдэн сайхан эгч нартаа хандтал нөгөө протоколоо яриад, соёлтой байх ёстой тэр хүн гээд байх юм, тэр ч битгий хэл өөрийн нүүр номдоо энэ тухайгаа их л бахдангуй бичиж. Уг нь тэмээчнийг маань нутгийн жолоо эргэн залахаас нь өмнө уучлалт гуйсан бол хичнээн сайхансан. Малчин маань "Би дотуураа монгол цамцтай, дээлээ тайлчихвал хөөхгүй, байлгах болов уу, уг нь би монголоороо л байгаа" гэжээ.

Өөрөөр хэлбэл, шинэ жилийн цэнгүүнд монгол дээлтэй орж болохгүй гэсэн зарчим ярьсан байх юм. Монгол хүн монгол дээлтэйгээ яагаад орж болохгүй гэж.

Монгол дээл гоёлын хувцас биш үү. Төрийн хүндэтгэл ёслол, баяр наадам, бүх л сайн сайхан зүйлд монгол дээлээрээ л бид гангардаг, бахархдаг бус уу.

Харин энэ нүүр номын танилцуулга нь тэр чигтээ даргын албан тушаалаар дүүрсэн энэ эрхэм ийм ядуу сэтгэлгээтэй байгаад үнэхээр харамсаж байна.

Бид өнөөдөр жинхэнэ Монгол хүнийг, Монгол ахуйг, Монгол соёл ухааныг, Монгол нүүдэлчин, хөдөө байгаа малчидыгаа үнэлж хүндэтгэж чадахаа байчихсан юм уу.

Дэлхий харин жинхэнэ Монгол дээлтэй хүнийг, жинхэнэ нүүдэлчин Монгол ахуйг үзэхийг, танилцахыг, түүгээр бахархахыг хүсч байна.
 
Манай аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн ч үүнийг онцлон барьдаг. Гэтэл Аялал жуулчлалын цорын ганц төр, хувийн хэвшил нийлсэн нөгөө Нүүдэлчин, малчин Монгол ахуйгаа дүгнэсэн баяр, цуглаан дундаас, тэр тусмаа манай Нийслэлийн аялал жуулчлалын газрын томоохон албан тушаалтан нь дээлтэй монгол хүнээ хөдлөхгүй сууж бай, соёл нийгэмшилд саад болж байна гэсэн үзэл гаргасанд үнэхээр харамсаад, гол харлаж байна. Дээрээ суудлаа олсон хэрнээ ухаанаа олоогүй байхад, доороо бид ямар юмныхаа гүйдлийг олж аялал жуулчалын хөгжлөө цааш хандуулах вэ.



Тэмээчин Б. Буяндэлгэр ах 1992 онд анх Төхөмийн голоос Хонгорын элс рүү тэмээн аялал хийн аялал жуулчлалын салбарт хувь нэмрээ оруулж эхэлсэн, нэгэн компанитай 2009 оноос эхлэн өнөөдрийг хүртэл жинхэнэ монгол ахуйгаа дэлхийд таниулахад тэр "гоонжтой" эрхэмээс илүү үүрэг гүйцэтгэн, салбарынхаа хөгжилд илүү гар бие оролцож яваа.

Хонгорын элс явах замд байдаг тул олон компанийн аялалууд эднийхээр орж гарч, жуулчдынхаа нүүрийг тахалдаг. Бас хэд хэдэн гадна дотныхоны хийсэн нүүдэлчин ахуй болон тэмээний тухай богино хэмжээний баримтат кино, сурталчилгаанд оролцсон.

Монгол найзууд, ахан дүүс минь, та монгол дээлтэй юу, монгол дээлтэйгээ бүжиглэдэг үү, энэ буруу зүйл үү.

Тэр баярын арга хэмжээнд монгол дээлтэй бүсгүйчүүд нилээдгүй байсан, тэд бас бүжиглэх ёсгүй байсан уу, эсвэл малчин хүн л зөвхөн дээлтэйгээ тэр талбайд бүжиглэж болохгүй байсан юм уу. Энэ ямар гээч зарчим юм.
 
Дээлээрээ гоёж ирлээ гээд яахаараа бусдыг хүндлээгүй болчихдог байна, дээлээрээ гоёж тэнд бүжсэн малчин яагаад салбарын нэгдэлд саад болоод байгаа юм, тайлбарлаж өгөх хүн байна уу.

Харин биеэ зохисгүй авч явсан, ёс бус авирласан, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан бол тэр дарга сануулга өгч болох байлаа. Харин тийм зүйл үнэхээр болоогүй ба тэнд хамт бүжсэн бүхэн гэрчлэх тул ААН би монгол дээлтэй сайхан монгол эр хүнийхээ төлөө анхааруулга авахыг хүсээгүй юм.

Монгол хүн монгол дээлтэйгээ эрх чөлөөтэй хөдлөхийг нүүр номыг минь уншиж байгаа та дэмжиж байна уу, дээлтэй бүхэн энэ бүхнийг дэмжиж дуу хоолойгоо хүргэхийг хүсчээ.  

Харин зарчим соёл ярьсан даргыг олон нийтийн сүлжээгээр хайр найргүй "балбасан" бөгөөд тэрбээр тэмээчин залуугаас уучлалт гуйсан талаараа цахим хуудсандаа оруулжээ.

 

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сараа 2018-12-25 05:31:17
    Энэний журам уу, нүцгэн хүүхнүүд бол орж болно
  • MGL 2018-12-25 03:07:37
    Соёл ярьсан солиотой новш 40 мянгат ч гэх шиг ярих юмаа олж ядсийн. Аялал жуулчлалд оруулж байгаа ажил хөдөлмөрийг нь үнэлээд л тэр өмнийн говиос урьж оруулж ба...
  • Од 2018-12-25 00:27:49
    Өөрөө соёлж, идсэн мөнгөө аваад соёлтой газар луугаа яв, бүсгүйчүүдийг хүндэлч гэх шиг, шалиглах гээгүй юм бол юу гээд палдигадаад байгаа юм
  • ? 2018-12-24 16:49:46
    teneg baagii vee deeltei orohod yuu ni bolohgui bgaa
  • bachka 2018-12-24 16:15:54
    Үхээчэээээ муу хужаа
  • Bayar 2018-12-24 14:52:18
    Santa ahig gomdooson bn. Surguuld ybuui.
  • иргэн 2018-12-24 13:58:45
    40000 гэж юу донгосоод байнаа, тэнэг минь Батүүлтэйгээ нийлээд хөдөөгүүр хөл тавиад үзээрэй... Энэ нөхрийг ажлаас нь халаач... дээ.
  • ард түмэн 2018-12-24 12:42:44
    40000 гэх шиг буудаж алмаар гахай байна
  • Zochin 2018-12-24 09:48:54
    Зөв зөв мoнгол дээлтэй оруулж болохгүй. Чиний зөв зүгээрл дээлтэнгүүтл их болоод байгаа учраас чамайг шүүмжлээд байгаан. Битгий тоо!!!!$
  • зочин 2018-12-24 07:26:35
    Жинхэнэ "протокол" ёсыг дагасан бол харин ч тэр монгол дээлтэй хүнд урмын үг хэлж хүндэл. Яанаа, төрийн албанд ийм тэнэг юмнууд байдаг юмуу, 40 мянгатынх гэчж...
  • Irgen 2018-12-24 07:23:02
    80 d oni ued deeltei ordog bsan shu de. Odoo arai bolson ch er ni hun yamar ch huwtsastai orson ter hunii erh yum bishu. Yamar ajliin huwtsastai orson bish.
  • Очир 2018-12-24 05:37:38
    Энэ биеэ өмөөрсөн сдаг хус,йим амитанг амьд бүү явуул дарвайсан новш,харахаас нүдэнд хүйтэн дурак бнлээ
  • ҮИҮТ 2018-12-24 05:16:44
    та нар анзаарахгүй байна. Одоо фейс дээр 40,50 мянгатынхан гээд хуудас байгаа. Дандаа яг ийм эргүү гарууд дүүрчихсэн. Биесээ хөөргөж байх шиг.
  • kkk 2018-12-24 04:28:19
    Магадгүй хурал дээр дээлтэй орж болохгүй гээд хэлэлцэж тохироод протокол дээр тэмдэглэгдсэн бол наад Энхтүвшин гэдэг нь буруутай биш л дээ. ха ха протоколын ёс ...
  • сүртэй гарууд уу 2018-12-24 03:36:11
    юун их сүр болгодог юм дээ. тэгээд л алаад өг халаад өг гээд сүр сүр юм бичих юм утаандаа хордож үхэх гэж байж.
    • Цус нөжинд нь угаагаад өгөхгүй яасан юм  2018-12-24 04:45:35
      Тэр сумын залуучууд цус нөжинд нь живүүлээд өгөхгүй яасан юм Төрийн алба ийм бузарын оюун ухаангүй хүн сүргүүд болсон байна шүү. Шууд халаад монголчуудад мэдэгд...
  • Бат 2018-12-24 03:31:10
    yagaad bolohgui gej ene budnii undesnii hubtas yund omsoh omsohguigee chamaar zaalgah uu tsaasaa l gemeer bna shuu bujiglej l baig l dee cham geer bujiglee yu...
  • Zochin 2018-12-24 03:16:28
    Яагаад дээлтэй орж болохгүй гэж.. энгэр гуяа ил гаргасан нүцгэн шахуу хүүхнүүдийн дэргэд үнэхээр сайхан харагдаж байна.
  • зочин 2018-12-24 01:58:40
    ухсэн хойноо аялал жуулчлалын орлогч дарга муу хогийг тэмээний бехнеес дуужлээд гадаа хонуулах юмсан юу юм дечин мянгатынхан архи л гударч чадах байх
  • Лалрын адгуусыг шууд хал, сайдаа эргээд  2018-12-24 01:58:27
    Шууд ажлаас нь хал, Аялал жуулчлалн сайдаа та одоо хал, эсвэл өөрөө огцор, Ийм адгуусыг хэн дарга тавьсан түүнийг бас хал, Лалрын шээсийг халаад Эргээд мэдэгд, ...