О.Насанбурмааг 25 сая төгрөгөөр шагнав

Монголын чөлөөт бөхийн холбооноос оны шилдгүүдээ шалгаруулж, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдаа мөнгөн шагналаар урамшуулсан байна.

Тодруулбал, Унгарын нийслэл Будапештэд болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн, гавьяат тамирчин О.Насанбурмааг 25 сая төгрөгөөр шагнасан бол хүрэл медаль хүртсэн ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнажээ. Мөн Жакартагийн Азийн зуны спортын наадмын аварга гавьяат тамирчин Э.Бэхбаярт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Ш.Түмэнцэцэгт хоёр, хүрэл медаль хүртсэн О.Үйтүмэн, Э.Сумъяа, А.Батцэцэг нарт нэг, Бухарестэд болсон 23 хүртэлх насны ДАШТ-д хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин С.Цэрэнчимэд болон Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, Э.Гантуяа нарт хоёр, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаад хоёр, Б.Бат-Эрдэнэ, Б.Энхцэцэгт 1.5, залуучуудын олимпийн наадмын хүрэл медальт Т.Оюун-Эрдэнэд 2.5, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонжаргалд 1.5, хүрэл медальт Б.Эрдэнэсувдыг нэг сая төгрөгөөр шагнав. 

2018 оны шилдгийн шилдэг дасгалжуулагч Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар 1.5, шилдэг дасгалжуулагч гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн дасгалжуулагч ОУХМ Б.Идэрсайханд нэг сая, шилдэг олон улсын шүүгч Л.Ганзориг, шилдэг улсын шүүгч Д.Урианхай нарыг 500 мянган төгрөгөөр урамшуулав. Түүнчлэн МЧБХ-ны удирдлагууд ахмад тамирчин, шүүгч, зүтгэлтнүүдээ мөнгөн шагналаар шагналаа. 

Түүнчлэн ДБНХ-ны олон улсын дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулж байгаа Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны сургагч багш, Украин улсын иргэн Андрей Воронцов, дэлхийн аварга Владимир Щацких нарт дурсгалын зүйлийг гардуулжээ.

2019 онд Монголын чөлөөт бөхийн тамирчдыг Астанагийн ДАШТ, “Токио 2020” зуны олимпийн наадмын олон эрх олгох тэмцээн хүлээж байна.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-24 01:32:11
    манай хуухэн бехчууд сайхан харагдаж бна нийт челеет бехийнхендее шинэ оны мэнд хургэж спортын ендер амжилт сайн сайхан бухнийг хусье шунал баянменеес хол байга...
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах