Турк сургуулийн захирал Вэйсел Акчай Монголоос явжээ
Монгол-Туркийн хамтарсан “Эмпати” сургуулийн захирал, Турк улсын иргэн Вэйсел Акчай Монголоос бүр явсан талаар Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн мэдээлжээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 64 турк иргэн байна. Тэдний 26 нь багш” гээд Гадаадын иргэн харьяатын газраас В.Акчай багшид хилийн хориг тавиад байсан ч Прокуророос хоригийг цуцлах бичиг ирсний дагуу цуцалсан бөгөөд түүнийг Монголоос 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд гарсан" гэв.

Вэйсэл Акчайг энэ оны долдугаар сарын 27-ны өдөр гэрийнх нь гаднаас үл таних 4-5 хүн машинд хүчээр суулган авч явж, хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Тэгвэл энэхүү хэрэг нууцын зэрэглэлд хуулийн байгууллагад шалгагдаж байна гэснээс өөр мэдээлэл байхгүй байсан юм.

Уг хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд хилийн хориг тавиад байсан нь ийнхүү цуцлагдаж гэр бүлийн хамт нутаг буцжээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • лол 2018-12-24 09:19:03
    мэдээж их асуудалтай баагий байсан байх.явуулсан нь дээр.
  • БАТ 2018-12-24 03:48:52
    МАНАЙ ТҮШМЭД ИРЭЭДҮЙДЭЭ АВИЛГАЛ ЛУЙВРЫГ ЗААЖ БАЙГАА БОЛ ЖИРИЙН ТУРК БАГШ АМЬДРАЛЫНХАА 20 ГАРУЙ ЖИЛИЙГ МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН ЭРДЭМ БОЛОВСРОЛД ЗОРИУЛСАН НЬ ҮНЭН !!
  • ??? 2018-12-24 03:01:43
    Вейзель багшид хүүхдүүд маш ам сайтай байдаг!!! Миний хүү турк сургууль төгссөн, Австралид дээд сургууль төгсөөд ирсэн, түрк багш нарын гавьяа!!!
  • !!!! 2018-12-24 01:53:08
    Delhiid asuudal daguuldag humuus bugd l Laliin shashintanguud l baigaag bugd l meddeg bas seremjildeg mongol uls asuudlaa yay gej baij bas neg asuudaltai hunee...
  • зочин 2018-12-24 01:45:06
    Сурсан хүүхдүүд нь багшаа магтдаг сайн сурган хүмүүжилгч үнэлдэг
  • зочин 2018-12-24 01:27:15
    зайлуулдаа ямар уйлтэй амьтан байсан юм хэн мэдлээ ямар ч л гэсэн монголд минь хэдэн жил амьдарч монгол хуухдуудэд ном заасан нь унэн байх
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах