Газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн  бүртгэлийн хугацааг сунгав
Улаанбаатар хотын 52 байршилд газар өмчлүүлэх ажил эхнээсээ хэрэгжиж, эхний таван байршилд газар өмчлөх 14954 иргэнийг цахим түүврийн аргаар шалгаруулсан. Эдгээр шалгарсан иргэдийг наймдугаар сарын 19-нөөс эхлэн ажлын арван хоногт багтаан харъяа дүүргийн Өмчийн харилцааны газарт бүртгэсэн юм. Уг хугацаандаа амжиж газраа өмчилж авч амжаагүй 4500 орчим иргэний газар өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн талаар мэдээжл байсан.

Гэвч нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хугацаандаа амжиж газар өмчилж аваагүй буюу харъяа дүүргийн Өмчийн харилцааны газарт хандаагүй иргэдэд боломж олгосон байна. Өөрөөр хэлбэл 4500 орчим иргэд дахин ажлын долоо хоногт буюу энэ сарын 3-11-ныг хүртэлх хугацаанд багтан газраа өмчилж авах боломжтой болжээ.

Хэрэв сунгасан хугацаанд тухайн иргэн өргөдлөө өгөөгүй бол цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн дунд дахин сонгон шалгаруулалт явуулж газар өмчлөгчийг тодруулах юм байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • unshigch 2014-09-05 03:55:02
    2013 onii 5 saraas xoish torson xuuxduudiin gazraa umchloh asuudal shiidegdsen uu?
    103.9.89.202
    Мэдэгдсэн Хариулах