НӨАТ-ын баримтаа өнөөдөр амжиж бүртгүүлээрэй
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш/12.23/ Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны 11 дүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын 8 орон тохирсон бол та 50 сая төгрөг, 7 орон тохирсон бол 10 сая, 6 орон тохирсон тохиолдолд 5 сая төгрөг, 5 орон тохирсон бол 1 сая,  4 орон тохирвол 200 мянга, 3 орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожих юм.

Харин Супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 25 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 200 сая төгрөг хожих боломжтой.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.