“Эрчим” клуб футзалын улсын аварга болов

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Футзалын УАШТ-ий медалийн эзэд болон шилдэг тоглогчдын нэр өчигдөр/12.21/ тодорлоо.

Хүрэл медалийн төлөөх тоглолт “Хан-Уул клуб”, “Замчин” багуудын хооронд болоход төмөр замчдын төлөөллүүд өрсөлдөгчөө 11:2-оор илүүрхэн, медалийн тавцанд гарах болзол хангасан юм.

Аваргын төлөөх тоглолт “Эрчим”, “Капитрон” багуудын хооронд болоход хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн 12 удаагийн аварга “Эрчим” 4:2-оор хожиж, аваргын цомыг өргөлөө.

Медалийн төлөөх тоглолтуудын дараа тэмцээний шилдгүүдийн тодруулахад Б.Ариунболд “Эрчим” шилдэг хаалгач, М.Энх-Од “Капитрон” шилдэг тэгш тоглогч, Б.Цогтбаатар “Хан-Уул клуб” шилдэг мэргэн буучаар тус тус тодорлоо.

Тэмцээний шилдгүүд футзалын УАШТ-ий медалийн энгэртээ гялалзуулснаас гадна “Би Си Эйч Лионс”, “Улаангом сити”, “Хан-Уул клуб”, “Замчин”, “Капитрон”, “Эрчим” гэсэн зургаан баг “Футзалын нэгдүгээр лиг”-ийн эрх авлаа. “Футзалын нэгдүгээр лиг” 2019 оны нэгдүгээр сарын 05-нд эхэлнэ.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.