Үйлдвэрлэсэн он сар, хадгалах нөхцөл бичигдээгүй бялууг худалдаалж байжээ

‎Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвийн хүнсний захад хяналт шалгалт хийж, хэд хэдн зөрчил илрүүлжээ. Шалгалтаар  Улаанбаатар хотын “Гунахонгор” ХХК-нд үйлдвэрлэсэн гэх хаягтай, үйлдвэрлэсэн он саргүй, хадгалах хугацаа, нөхцөл бичигдээгүй бялууг ил задгай, хөлдөөж зарсан, тус аймгийн “Сувдбэйкери”-д үйлдвэрлэгдсэн бялуу он сар бичигдээгүй, цагаан будаа гэсэн уутанд элсэн чихэр савласан, багцалсан бэлгэнд хугацаа дууссан “Контек” жигнэмэг боосон, лаазтай нөөшилсөн бүтээгдэхүүнийг хөлдсөн байдалтайгаар худалдаалж байсан зөрчлүүдийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан байна.

Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар шошгын зөрчилтэй 100 гаруй ширхэг чацарганы шүүсийг буцаан татуулж, хэрэглээний хугацаа дууссан 31 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгууллаа гэж МХЕГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чагнаад байхад 2018-12-22 17:44:45
    Ард түмнээ боддог гэдэг худалдаачдын жинхэнэ төрх энэ. Хаана ч гэсэн адил.
  • zochin 2018-12-22 03:46:33
    mongolchuudyn ene uuruu uursdiiguu ustgadag , ,khorlodog setgekhuy khezee uguy bolnoo?