Л.Отгонбаатар, М.Нандинцэцэг нар шилдгийн шилдэг тамирчнаар шалгарлаа
МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол "Бөртэ чоно 2018" наадам уламжлал ёсоор өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд нэр дэвшсэн юм. 

Шилдэг тамирчид болон багийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн санал асуулгад Монголын спортын сэтгүүлчдийн 100 гаруй сэтгүүлч саналаа өгч шилдгүүдийг тодруулжээ.

Ингээд энэ жилийн "Бөртэ чоно 2018" наадмын шилдэг тамирчин дасгалжуулагч болон холбоодоор хэн, ямар байгууллага шалгарсныг танилцуулж байна.
 

Олимпийн зөвлөл: Баянзүрх дүүрэг “Нагано” олимпийн зөвлөл

Арга зүйч: Ж.Даваасүрэн – ХХЕГ-ын харьяа “Хилчин” олимпийн зөвлөлийн арга зүйч

Сэтгүүлч: С.Шижирбат “ETV” телевизийн спортын сэтгүүлч

Клуб: Хөлбөмбөгийн “Эрчим” клуб

Шүүгч: жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэг

Менежменттэй холбоо: Уулчдын холбоо, Пауэрлифтингийн холбоо

Бүтээн байгуулалттай холбоо: Байт харвааны холбоо

Хөрөнгө оруулалттай холбоо: Хөнгөн атлетикийн холбоо

Олимпийн бус холбоо: Шатар болон самбо бөхийн холбоо

Олимпийн төрөл: Гимнастик болон жүдо бөхийн холбоо

Ерөнхийлөгч: Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан

Ерөнхий нарийн бичгийн дарга: Ц.Батнасан /бокс/

Залуу тамирчин: Л.Сосорбарам /жүдо бөх/

Дасгалжуулагч: Ж.Ганхуяг /буудлага/, С.Эрдэнэ-Очир /хөлбөмбөг/, А.Мэргэн /шайбтай хоккей/

Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Ц.Баярсайхан /чөлөөт бөх/

 

БАГ:

  • Шайбтай хоккейн шигшээ баг “Challenge cup” тэмцээнд түрүүлсэн амжилтаараа олонхийн санал авч шилдэг багаар тодорлоо.
 

ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Ө.Дүүрэнбаяр /Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медаль, Азийн наадмын мөнгөн медаль/
  • Э.Цэндбаатар /бокс, Азийн наадмын аварга/
 

ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Г.Нандинзаяа /Азийн наадмын алт, хүрэл медаль, буудлага/ – 44 оноо
  • О.Насанбурмаа /чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медаль/ – 87 оноо
 

ШИЛДГИЙН ШИЛДЭГ

  • Л.Отгонбаатар /жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медаль, Азийн наадмын мөнгө, “Мастерс”-ий мөнгө/ -114 оноо
  • М.Нандинцэцэг – /боксын ДАШТ-ий хүрэл медаль/ – 119 онооогоор тус тус шилдгийн шилдэг тамирчин боллоо.
 

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.