Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа
 “Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг баривчилж шалгахаар болжээ” гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл уг мэдээллийг Монголбанкнаас үгүйсгэж, мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олон нийтийн зарим цахим хуудас, мэдээллийн хэрэгсэлээр “Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг Монголбанкны төгрөгийн ханшийг зориуд унагаж долларын ханшийг улс төрийн зорилгоор хөөрөгдөж байсан нь нотлогдож баривчилж шалгахаар болжээ” гэсэн нь худал, ташаа, ор үндэслэлгүй мэдээ болохыг үүгээр мэдэгдэж байна.

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн дагуу төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд төгрөгийн худалдан авах чадварыг хадгалж гадаад валютын захад үүссэн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор оны эхнээс 1,2 тэрбум ам.долларыг захад нийлүүлээд байна.

Монголбанк, түүний удирдлагын бодлого шийдвэрийг мушгин гуйвуулж байгаа нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулиар хамгаалсан бие даасан, хараат бус байдалд халдсан үйлдэл тул холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандсан болохыг үүгээр мэдэгдье" гэжээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-12-27 11:34:05
    Баяртсайханы бодлого гэж юу байхав дээ.Талхны мөнгөө л томхон үнхэх гэсэн долдой нарын л нэг шүү дээ!
  • Кса 2018-12-22 07:37:21
    Хэрвээ энэ мэдээ үнэн бол алгаа 1000 удаа ташиж баяр хүргэе. Авилгач баячууд бүгд дор хаяж 1 сая долларын хадгаламжтай. Ханш 100 төгрөгөөр өсөхөд хадгаламжийн а...
  • Юуны бодлого 2018-12-22 05:02:54
    Монгол банк үе, үеийн хамт олны хийдэг ажилаа хийж байгаа. Удирдлагын бодлого гэж юу байв. Улс төрийн гэсэн нэртэй Засаг барьж буй намын дарга нарын гар хөл.