Монголын хүүхдийн спортын Их наадмыг зохион байгуулна
БСШУС-ын тушаалаар 2019 онд Монголын бүх ард түмний спортын ХV наадмыг өвлийн төрлөөр Хүүхдийн спортын VI наадмыг өвөл, зуны төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Спортын наадмуудыг зохион байгуулах хороо анхдугаар хурлаа хийлээ. Зохион байгуулах хорооны хурлаар Бүх ард түмний спортын XV, Хүүхдийн спортын VI наадам зохион байгуулах нэгдсэн зааврыг хэлэлцэн баталлаа.

Биеийн тамир спортын хөгжлийг эрчимжүүлэх, хүүхэд залуусыг уриалах, биеийн тамир, спортын цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой наадмуудын зохион байгуулах хороог БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр даргалдаг бөгөөд наадмыг онцлог байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Эх сурвалж: БСШУСЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2019-02-12 05:34:34
    Хэдэн ширээ түшсэн юм байх юм энэ ХСИНаадмын заавар нь юмуу. Одоо заавар нь гараагүй байгаа нь энэ наадмын онцлог явдал болоод байгаа бусуу. Хөлдүү хогнууд вэ. ...