МАН-ын бүлгийн даргад хүндэтгэл үзүүлэв
Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг 50 нас хүрч буйг нь тохиолдуулан хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв.

Д.Тогтохсүрэн нь хуульч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.
Тэрбээр 1991-1996 онд онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга, 2000-2008 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2016 онд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.

Улмаар 2018 оноос Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажилладаг гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2018-12-23 20:35:55
    УИХ чуулганаа хуралдуулж чадахгүй хүн чинь ийм л юм хийхээс өөр яахав. Дампуурсан үйлдвэрийн дарга шиг доголон нулимстай зогсож байна. Ингэж зовохоор ажлаа өг....
  • иргэн 2018-12-23 11:30:11
    Миеэ.Энхболдоо ажлаа ѳгѳѳчээ.Олон жил ард түмний баялгаар газраар тоглож хагарталаа баяжлаа.Хулгайн бүлэглэл бий болголоо.Бүр давраад Эрдэнэтийн 49-хувийг авлаа...
  • Bodood bodood 2018-12-23 09:39:59
    Та нар минь ажлаа хийж ард түмнийг амгалан тайван байлгах ёстой шүү. Эс тэгвээс хувьсгалын тохироо бүрдэж самуун дэгдэх аюултай.
  • Иргэн 2018-12-22 15:10:18
    Хуралдаа суудаггүй хүнд төсвийн мөнгөөр аяга авч өгдөг нь зөв үү
  • иргэн 2018-12-22 14:00:11
    Луйвар хулгайгаа хадаг аягаар далдалдаггүй юм.Миеэ.Энхболдоо ажлаа ѳгч монголчуудын нурууг тнийлгэх цаг чинь болоогүй юм уу.Олон жил дээрэлхлээ одоо болилдоо чи...
  • Yt 2018-12-22 04:12:46
    ШУДРАГА ЁС ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ АВЧИРНА
  • ИРГЭН 2018-12-22 03:43:24
    Баяр хүргэж, ажлын амжилт эрүүл энхийг хүсье.Монгол төрийн ёс жудаг, эр хүний ноён нуруу ийм л байвал ард түмэн амгалан, ажил үйлс бүтэмжтэй байх болно.
  • zovlogoo 2018-12-22 02:15:01
    saihan bn.Ene ch bas toriin ajil.
  • зочин 2018-12-21 14:35:35
    хурэлсух ч жаран тэрбумын эд эс
  • Иргэн 2018-12-21 13:20:55
    өөр хийх ажил байхгүй юу????????
  • Энхболдод 2018-12-21 13:03:33
    Миеэ ийм ажил хийхийн тулд албан тушаалдаа шигдээд байдаг юм уу. Огцроод төрийн ажлыг явуулаад өгөөч ээ
  • Хэнчбиш 2018-12-21 12:03:33
    60 тэр бумийн нэг гишүүн тодорлоо
  • Зочин 2018-12-21 11:36:47
    60
  • Hn 2018-12-21 11:06:10
    Ovortoi gar ve 55 bishuu