Малын хулгайчид мал махны гарал үүслийг хуурамчаар үйлдэж байна
Шинэ жилийн баяр болон сурагчдын амралттай холбоотойгоор орон нутгийн зам дах хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул Тѳв аймаг дахь Цагдаагийн газрын Лүн сумын Замын цагдаагийн алба хаагчид Заамар сум дах сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчидтай хамтран байнгын хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтаар алба хаагчдаас 2018.12.19-ний шѳнѳ тээврийн хэрэгсэл ашиглан Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас бусдын нэг тооны адуу, Тѳв аймгийн Ѳндѳрширээт сумын нутгаас бусдын 4 тооны адууг хулгайлан шулж авч явсныг мөн 2018.12.20-ний шѳнѳ Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас бусдын 4 тооны үхэр, Ѳвѳрхангай аймгийн Бат-Ѳлзий сумаас бусдын 13 тооны адууг хулгайлан амьдаар нь тээвэрлэн явсан хэргүүдийг тус тус илрүүлэн Тѳв аймаг дахь Цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна.

Малын хулгайчид мал махны гарал үүслийг хуурамчаар үйлдэж авч явж байгаа тул жолооч та бүхэн идэшний болон бусад мал мах тээвэрлэхдээ гарал үүслийн бичгээс гадна тухайн сум орон нутгийн цагдаад бүртгүүлэн тодорхойлолт хийлгэн авч явахыг зөвлөе.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-12-23 07:16:35
    Хуулиа чангатга. Хегшин болтол нь шоронд хатаа