Архангай руу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явжээ
Шинэ жилийн баяртай холбогдуулан цагдаагийн байгууллага албаны бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Баяраа тэмдэглэсэн хүмүүс согтуу үедээ машин жолоодож, зам тээврийн осол гаргах зэрэг зөрчил бүртгэгдсээр байна.

Өчигдөр гэхэд хотод шинэ жилийн баяраа тэмдэглэсэн жолооч согтуу үедээ тээврийн хэрэгслээ жолоодож Архангай аймаг руу гараад явжээ. Согтолтын дээд зэрэгтэй тэрбээр замаа муухан харж орчноо мэдрэхгүй явсаар Төв аймгийн Лүнгийн цагдаагийн пост дээр ирэхэд нь замын цагдаа зогсоож шалгатал шал согтуу байжээ. Ингээд түүнийг эрүүлжүүлэхээр цагдаагийн постондоо оруулж унтуулсан гэнэ.

Тиймээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсаар байна.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.