125 сувилагчийг ажилтай болгожээ
Монголын эрүүл мэндийн салбар таван жилийн хугацаанд 1:2 буюу нэг эмчид хоёр сувилагч ноогддог болгохоор ажиллаж байна.

Энэ хүрээнд гурван томоохон ажил эхлүүлээд байгаагийн нэг нь “Сувилагчдын мэдлэг, чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалт юм. Эдгээр сургалтад одоогоор 205 сувилагч хамрагдаад байна. Эдгээр сувилагчийн 60 хувь нь буюу 125 сувилагчийг ажлын байраар хангасан байна.

Өөрөөр хэлбэл, сувилагчийн дипломтой ч мэргэжлээрээ ажиллах зөвшөөрөл буюу лицензийн шалгалтаа өгөөгүй байсан сувилагчдад сургалт зохион байгуулж 125 сувилагчийг ажлын байранд зуучилжээ.

Харин дараагийн сургалт энэ сарын 25-28-нд болох юм байна.

Дашрамд дуулгахад, манайд 10 гаруй мянган эмч, 11 мянган сувилагч бий. Энэ нь нэг эмчид нэг сувилагч ногдож байгаа юм. Гэтэл олон улсад нэг эмчид гурав болон түүнээс дээш сувилагч ноогддог аж.
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.