Богд хан уулан дахь зэрлэгшсэн нохдыг устгалаа

Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал цөөнгүй гардаг. Хотын тэлэлтээс шалтгаалан тархац нутаг нь улам бүр хумигдаж буй зэрлэг амьтад зэрлэгшсэн нохойд хөөгдөн суурин газар руу шахагдан орж ирж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүргийн 4, 8, 11, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар нутаг, Туулын шугуй орчмоор зэрлэгшсэн нохой устгалын нэг сарын аянг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газартай хамтран зохион байгууллаа. Дээрх хугацаанд нийт 195 зэрлэгшсэн нохойг устгасан байна.

Иймд иргэд та бүхэн ууланд аялахдаа амьтан хооллохгүй, нохой төөрүүлж хаяхгүй, сул чөлөөтэй тавихгүй байхыг уриалж байгаа бөгөөд харъяа нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад зэрлэгшсэн ноходын талаар мэдээлэл өгч хамтран ажиллахыг Нийслэлийн байгаль орчны газраас хүслээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2018-12-21 09:44:20
    Аймаар юм. Зэрлэгшсэн нохой чоноос илүү аюултай гэдэг. Энэ ажил болжээ. БОАЖЯ-д халуун баяр хүргэе. Овоош дээ, утаа арилгана гэж хуурч байхаар... Онц, онц, онц...
  • Зочин 2018-12-21 06:28:54
    Бусад зуслангуудаар байгааг бас устгамаар байна. Сэлхэд лав бор гөрөөсний янзага, ятуу шувуунуудыг элдээд идээд дуусгалаа.
  • ??? 2018-12-21 06:27:36
    Алж хядахаас өөр арга байдаггүй л юм байх даа???