Л.Энх-Амгалан: Гишүүдийн цалинг хасах захирамж гаргахыг хүсье
УИХ-ын чуулганы хуралдаан дахин буюу тав дахь удаагаа хойшиллоо. Ирц бүрдэхгүй байгаа асуудалтай холбогдуулан хурал даргалагч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийх ёстой байсан. Ерөнхийлөгчөөсөө хүлцэл өчье. ҮАБЗ-ийн бүрэлдэхүүн гурван гишүүнтэй. Чуулганы хуралдаанд УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн М.Энхболд хүрэлцэн ирсэн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн гишүүний хувьд чуулганы хуралдаанд хүрэлцэн ирэх ёстой. Гэвч чуулганы хуралдаандаа ирсэнгүй. Мөн УИХ-ын 32 гишүүн чуулганы хуралдаандаа ирсэнгүй, тасаллаа. УИХ-ын чуулганы танхимд хүрэлцэн ирсэн 36 гишүүнийхээ нэрийн өмнөөс ард түмнээсээ уучлал хүсье. Энэ асуудлыг УИХ-ын даргын даргын зөвлөлөөр хэлэлцэж, чуулганы хуралдаанаа тасалсан гишүүдийн цалинг хасах захирамж гаргахыг хүсье. Цалинг нь л хасах заалттай юм билээ. Өнөөдрийн чуулганыг хуралдуулахаар 1.34 цаг хүлээлээ. Ингээд өнөөдрийн чуулганыг өндөрлүүлж байна” хэмээн мэдэгдлээ. 

УИХ-ын Дэгийн тухай хуулийн 4.10-т "Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно" гэж заасан байдаг. Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы  тухай хуулиар үүрэг хүлээсэн. Гэтэл УИХ-ын гишүүд дээрх хуулийн заалтуудыг мөрдөхгүй байгаагаас гурван долоо хоногийн хугацаанд парламент гацаанд ороод байна. 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ОФФШОРч 2020-03-26 03:11:21
    ОФФШОРЧДООС МӨНГИЙГ НЬ ГАРГУУЛААЧ ЭЭ
  • зочин 2018-12-23 11:29:37
    Энх-Амгалан дарга аа. Наадуул чинь өөрийг чинь өтнөөс дорд үзэж байхад наад хурлаа тараачихаад Хөвсгөлөөсөө дахиад нэр дэвшихгүй юу даа.
  • Иргэн 2018-12-21 16:16:16
    Ми..ОВОГТ' ЗАХИРАМЖ ГАРГАХ ЭРХ БАЙХГҮЙ.. ЭРХЭМ ХУЖАА ЭНХБОЛД Ч ИНГЭЖ СҮРЖИГНЭХ НЬ ЧАМД ЗОХИХГҮЙ БАЙНА. ЗАЙЛ ЧИ....????
  • Зочин 2018-12-21 13:07:19
    Наранхүү хамгийн их тасалсан гэсэн цалинг нь хассан юмуу? Хасаж чадаагүй худлаа битгий сүржигнээч муу М.Энболдын талынхаан?!!!!
  • зочин 2018-12-21 10:49:05
    УИХ тарах хангалттай шалтгаан байна. Оюунэрдэнэ Хүрэлсүх нар бол ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг ажилласан урвагчид мөн. Одоо хутган үймүүлсээр төрийн ...
  • Pee 2018-12-21 10:45:00
    Deerees ni bas tsalin ugdug yum uu
  • Зочин 2018-12-21 09:22:40
    Ард түмэн сонгосон гишүүдээ татах эрхээ эдэлмээр байна даа. Харсаар байтал хичнээн Түгжил, ойворгон сагсуучууд, худлаа мэдэмхийрэгчид, өнгөрсөнд цэцэн мэргэчүүд...
  • иргэн 2018-12-21 08:38:59
    Цалин хасаад ямарч нэмэргүй, түүгээр хотойх хүмүүс биш, Харин хэргийн учир хэнгэргийн дохиур болоод байгаа УИХ-н дарга огцроочээ, гадуур ард түмэнч тэгж хүсч .....
  • zochin 2018-12-21 08:28:52
    huuuh bas tsalin avdag yum bn shdee ene 76 chini
  • zochin 2018-12-21 08:24:59
    Bas tsalin avdag yum uu
  • Иргэн 2018-12-21 08:23:25
    Жирийн иргэн ажил таслах,ажлын кнопоо буруу дарвал бүр ажлаас халагдана Тэгэхд УИХ-ынхан хүнээс гадуур ЭРХ ЭДЛЭХ юм боль ОДОО БҮГДИЙГ нь эргүүлэн ТАТ
  • Иргэн 2018-12-21 07:57:51
    Цалин ямар хамаатай цалингаа давуулсан өрсөдөө зориулсан мөнгө олох хуулиа аль хэдийн батлаад гаргасан шүү дээ
  • !!! 2018-12-21 07:34:49
    Sain b na Enkhamgalaan ajildaa irehgui baij Zalin awdag bol yawch shudraga esond niizehgui iimd hurlaa tasaldag irdeggui hozordog gishuuded zalin buu OG !
  • Пизду 2018-12-21 07:17:35
    Даварсан махан толгой Хүрэлсүх байнгын үйл ажиллагаатай байх ёстой парламeнтын ажлыг гацааж Жeнкогийн талд үйлчилж байгаагаа нотолж өглөа
  • Zochin 2018-12-21 07:06:43
    Tsalin hasakh ter ih idej uugaad mungutei bolson nuhdyyded tsochroo ugluu yu. MGL-iin byh huuli hariutslagiin togtoltsoo ogt baihgyi. Iim l huuli bataldag sh de...
  • 3 2018-12-21 06:56:31
    Хөх инээд хүрчихлээ. Одоо тэд айгаад ажлаа таслахаа больчих вий дээ
  • Бат 2018-12-21 06:44:59
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
  • ?! 2018-12-21 06:24:39
    Шинээр замын цагдаа (УИХ-ын гишүүн) болсон нэг нөхөр "Өө, бас цалин өгдөг юм уу?" гэсэн гэдэг онигоо байдаг байхаа?!?!!
  • саранчимэг 2018-12-21 05:53:53
    зүйтэй эд нарт цалин хэрэггүй л байх даа аль нэг сангаас орлого нөхөж авах биз
  • дд 2018-12-21 05:18:53
    баларлаа шүү ёолк болж байхад цалингаа хамуулах нь эхнэрүүд аашлана даа.