Хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад хяналт, шалгалт хийж байна
“Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг 2018-2019 онд эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах хүрээнд  ОБЕГ-аас “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын ажлын байрны  гал түймрийн аюулгүй байдал”-д төлөвлөгөөт бус шалгалтыг эхлүүллээ.

 Тус  шалгалтыг ОБЕГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нараас бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулж, шалгалтад хамрагдсан байгууллагуудад гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл өгч илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан ажиллаж байна.

Төлөвлөгөөт бус шалгалт нь хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Барилгын тухай, Эрчим хүчний тухай, хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгөх, тухайн байгууллагын барилга байгууламж болон үйлчлүүлэгч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулаха зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эцэг 2018-12-21 05:21:16
    БГД Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн тасаг нь хүүхдийн эмнэлэгтэй хамт байна. Хүүхдэд ор хүрэлцэхгүй байхад, мөн түүнчлэн томчууд холхилдоод, жирэмсэн эмэгт...