Хүнсний бүтээгдэхүүнийг ямар нөхцөлд, хэр удаан хадгалах вэ
Савлагаан дээрх баталгаат хугацаа дууссан сүүг ууж болох уу? Хөлдөөгчид жил гаран хадгалсан шоколад шинэ хэвээрээ байх уу? Бидний өдөр тутам хэрэглэдэг зарим нэг хүнсний зүйлийг хөлдөөгчид, хөргөгчид мөн тасалгааны хэмд хадгалахад хэр удаан чанараа алдахгүй байх талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллийг хүргэж байна

Төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний стандартад тусгагдсан хадгалалтын хугацаа, нөхцлүүд:
 
Талх

Ариун цэвэр, аюулгүй байдлын шаардлага хангасан нөхцөлд 0.4 кг ба түүнээс дээш жинтэй талхыг 48 цаг, 0.4 кг-с доош жинтэй талхыг 72 цаг;
 
Жигнэлтийн гурилан бүтээгдэхүүн

Хуурай, цэвэр, хортон мэрэгчгүй, 75%-с ихгүй харьцангүй чийглэгтэй, +10-с +250С температуртай байранд шалнаас хөндийрүүлсэн тавиур дээр дулаалгын төхөөрөмжөөс 0.7 метрээс ойргүй зайд хөөлгөгчгүй буюу химийн хөөлгөгчтэй энгийн орцтой бүтээгдэхүүнийг 14 хоног, баялаг орцтой бүтээгдэхүүнийг 21 хоног /15 ба түүнээс дээш хувийн тослог агуулсан/, биологийн хөөлгөгчтэй энгийн орцтой бүтээгдэхүүнийг 5 хоног, баялаг орцтой бүтээгдэхүүнийг 7 хоног;
 
Чаналгын гурилан бүтээгдэхүүн – Боорцог

Биологийн хөөлгөгчтэй энгийн орцтой бүтээгдэхүүнийг 7 хоног, баялаг орцтой бүтээгдэхүүнийг 10 хоног, химийн хөөлгөгчтэй буюу хөөлгөгчгүй энгийн орцтой бүтээгдэхүүнийг 15 хоног, баялаг орцтой бүтээгдэхүүнийг /16 ба түүнээс дээш хувийн тослог агуулсан/ 30 хоног, ургамлын тосонд чанасан бүтэгдэхүүнийг 15 хоног;
 
Чаналгын гурилан бүтээгдэхүүн – Амтлаг боов

Энгийн орцтой мушгиаг 7 хоног, баялаг орцтой мушгиаг 14 хоног, маахуур, мааюурыг 14 хоног, танзуурыг 18 хоног;
 
Хэрчсэн гурил

65 хувиас ихгүй агаарын харьцангүй чийглэгтэй, 60С-100С температурт энгийн орцтой хэрчсэн гурилыг 3-с ихгүй, өндөгтэй хэрчсэн гурилыг 1-с ихгүй хоног;
 
Бялуун төрлийн бүтээгдэхүүн

Цөцгийн кремтэй бүтээгдэхүүнийг 0-оос +60С температуртай агуулах буюу хөргөх төхөөрөмжид 36 цаг, уургийн буюу жимс жимсгэний джемтэй бүтээгдэхүүнийг 72 цаг, өрмөнцөрөн суурьтай кремээр чимэглээгүй бүтээгдэхүүнийг 150С-210С температуртай 75%-с ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй агуулахад нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалагдсан нөхцөлд 2 сар; Жигнэмэгийг 3 сар, өрмөнцөрийг 2 сар;
 
Гоймон

Хортон мэрэгчгүй, цэвэр, хуурай, +300С-ээс ихгүй температурт, 75%-с дээшгүй агаарын харьцангуй чийглэгтэй агуулахад шалнаас 20 см-ийн өндөрт, хананаас 50 см-ийн зайд хөндий, нарийн, туузан, дүрслэг гоймонг 1 жил, савхан гоймонг 1 сар;
 
Зөөлөн чихэр

Хуурай, цэвэр, агааржуулалт сайтай, гаднын үнэргүй, хортон мэрэгчгүй, 75 хувиас ихгүй агаарын харьцангүй чийглэгтэй, 150С-210С температуртай, нарны шууд тусгалаас хамгаалсан агуулахад шоколадан өнгөлгөөтэй, ширхэгчлэн боосон чихрийг 4 сар, ширхэгчлэн боогоогүй чихрийг 3 сар, шоколадан өнгөлгөөтэй жимс, жимсгэнэ, жимс-цэлцэгнүүртэй зөөлөн чихрийг 10 сар, өнгөлгөөгүй ширхэгчлэн боосон чихрийг 1.5 сар;
 
Хатуу чихэр

Жимсэн, лаагуун, зөгийн балтай чөмөгтэй, цул хатуу чихрийг 6 сар, тос, элсэн чихрийн холимог чөмөгтэй хатуу чихэр, сүүтэй, дарстай, нийлэг хальсан уутанд жижиглэн савласан чихрийг 3 сар, шоколадан өнгөлгөөтэй буюу шоколадан чөмөгтэй чихрийг 4 сар;
 
Бүржмэл чихэр

180С-ээс ихгүй температуртай агуулахад 3 сар хүртэл;
 
Төрөл бүрийн ундны сүү

4-80С температуртай агуулахад халааж ариутгасан бол 3 хоног, ариутгасан бол 14 хоног, хэт өндөр хэмээр ариутгасан полиэтилен ууттайг 14 хоног, тетрапак савлагаатайг 180 хоног;
 
Үндэсний уламжлалт аргаар бэлтгэсэн тослог цагаан идээ

+50С-ээс ихгүй температуртай нөхцөлд 6 сараас илүүгүй хугацаагаар хадгална. Харин үйлдвэрийн аргаар боловсруулсан цөцгий, зөөхийг +100С-ээс ихгүй температуртай, 85-90%-ийн харьцангуй чийглэгтэй агуулахад 72 цагаас илүүгүй, цөцгийн тосыг -17-200С-ийн температуртай 70-80%-ийн агаарын харьцангуй чийглэгтэй агуулахад 3 сар хүртэл;
 
Эслэг цагаан идээ /тараг/

+100С-ээс ихгүй температурт 72 цагаас илүүгүй;
 
Уураглаг цагаан идээ

0-40С температуртай 75-80%-ийн агаарын харьцангуй чийглэгтэй нөхцөлд хатуу бяслагийг 8 сараас 1 жил, зөөлөн бяслагийг 2-6 сар, хайлмал бяслагийг 2 сараас илүүгүй, ааруул, ээзгийг 3-5 сар, ээдэмийг 3 хоног хүртэл, аарц, аарцан бүтээгдэхүүнийг +100С-ээс ихгүй температурт 72 цаг, 00С-ээс ихгүй температурт 3-5 сар;

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.