Ш.Болдбат: Цаашид ч олон ангийн тааз нурах эрсдэлтэй байна
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ЕБС-ийн дунд сургуулийн тааз нурсан өчигдөр өдөр нурсан байна. Энэ тухай Жаргалан сумын сургуулийн захирал Ш.Болдбаттай холбогдож мэдээлэл авлаа. 

Тэрбээр “Өчигдөр өдөр  нэг ангийн тааз нурсан. Манай сургуулийн барилга 1973 онд баригдсан. Насжилт өндөртэй. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа их засвар хийгдээгүй. Анги танхимуудад дусаал их гоождог. Үүнээс үүдээд цаашид ч олон ангийн тааз нурах эрсдэлтэй байна. Аз болж сургууль амарсан байсан учраас хүүхэд гэмтээгүй. Бид 2013 оноос хойш сургуульдаа их засвар хийхээр зураг төслөө гаргаад холбогдох газруудад хүргүүлсэн ч шийдэгдээгүй өнөөдрийг хүрээд байна” гэсэн мэдээлэл өглөө. 





Ийнхүү Монгол хүний эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрх тус суманд ноцтой зөрчигдөж байна. Үүнд орон нутгийн удирдлагууд болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүн Ш.Раднаасэд анхаарал хандуулах шаардлага тулгараад байгааг сануулах нь илүүц биз. 
 
П.ГОО 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-22 02:47:12
    үнэн арчаагүйн тод жишээ. 50-60 оны барилгууд бж л бн
    202.9.43.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-12-21 04:03:00
    1800 аад оны Богд хааны музейн барилга 100 гаран жил болоод одоо байж л байна насаараа төлбөр төлж авч байгаа байр чинь чамайг төлж дуусаагүй байхад актлагдах у...
    202.9.42.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Sonnen 2018-12-21 03:47:50
    Ийм таазтай барилга одоо байдаггүй шахам. Өнгөрсөн үеийн технологи шүү дээ. Их засвар хийдэггүй Говь Алтай боловсролын газрын буруу.
    66.181.179.163
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-12-21 03:23:47
    Өөр хүн байсан бол аль хэдийн засуулчихсан байхыг үгүйсгэхгүй
    203.91.115.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат тэнэгт 2018-12-21 03:05:39
    Юм болгоныг мөнгөөр харахаа болиоч 73 оны барилга 45 жил өнгөрсөн байна хөрөнгийн элэгдэл хорогдол гэж байдаг юм тэнэгээ битгий гайхуулаад байл даа
    202.126.89.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-12-21 02:55:00
    Энэ барилгыг хэн барив хэн хүлээж авсан төсвийн мөнгө хэн идэв энэ талаар дуугайхан байхаар яридаг болохсон
    202.9.43.234
    Мэдэгдсэн Хариулах