Малчны хотонд хагалгаа хийж, хүний амь аварчээ
Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумаас хойш 70 км-т "Баянзүрх" багийн нутагт өвөлжиж байсан 25 настай эх умайн гаднах жирэмсний улмаас биeийн жингийн цусны 74 хувийг алдаж, цус алдалтын дайрлагатай тээвэрлэх боломжгүй болоод байжээ. Тиймээс Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар өчигдөр орой малчны хотонд гэрт нь хагалгаа хийж шингэн, цус сэлбэж эхийн амь насыг аварсан байна.

Уг хагалгааны багт эх барихын зөвлөх эмч Н. Ариунаа, эх барихын эмч Б.Наранбат, эмч Б. Чимгээ, хагалгааны сувилагч Т.Гантигмаа, сувилагч Б.Эрдэнэдэлгэр, жолооч Б.Даваахүү нар багтжээ.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эцэг 2018-12-21 05:19:11
    БГД Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн тасаг нь хүүхдийн эмнэлэгтэй хамт байна. Хүүхдэд ор хүрэлцэхгүй байхад, мөн түүнчлэн томчууд холхилдоод, жирэмсэн эмэгт...
  • Баярлалаа 2018-12-21 04:45:29
    Баярлалаа. Та нарт аз жаргал хүсье
  • ерөөл  2018-12-21 03:50:57
    гайхалтай. үнэхээр гайхалтай. энэ тухай энэ багийнхан өөрсдөө бол юу ч ярихгүй, тоох ч үгүй л байгаа. тэр нь бүүр гайхалтай.
  • зочин 2018-12-21 03:11:24
    баяр хургэе тв9- ийн хар энерги батбилэг муу мэдээг баяртай дамжуулахын оронд иймэрхуу мэдээг дамжуулж баймаар юм даа