Засгийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэхээр гэрээлэх нь гэмт хэрэг биш
“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн түүний дэргэдэх “Иргэний хяналтын газар” гэгчээс Засгийн газар хэвлэл мэдээллийн байгууллагуудыг худалдан авч олон сая төгрөгийн гэрээ хийсэн хэмээн олон нийтэд мэдээлэл хүргэсэн билээ. Энэхүү мэдээлэлд манай сонины Засгийн газрын хэрэг эрхлэх газартай байгуулсан гэрээг жишээ болгон дурдсан байв. Тэд энэхүү гэрээг хууль бус, бүх хэвлэл мэдээлэл Засгийн газарт худалдагдсан гэсэн ташаа мэдээгээ түгээсээр буй юм.
 
Ямар ч Засгийн газар өөрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай тодорхой мөнгөн дүнтэй гэрээ байгуулж ажилладаг нь хууль бус үйлдэл биш. Өөрөөр хэлбэл, Засгийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэхээр гэрээ байгуулах нь гэмт хэрэг биш. Харин үүнийг санаатайгаар мушгин гуйвуулж, нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр хүндэд халдаж байгаа явдал гэж үзэж болно. Тиймээс бид энэ асуудлаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтгэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөрөөс тодрууллаа.
 
Ц.Мөнхтөр: Засгийн үйл ажиллагааг сурталчилсаныхаа төлөө төлбөр авах эрхтэй
 
-Олон нийтийн дунд тараад байгаа Засгийн газар хэвлэл мэдээллийнхэнтэй их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ байгуулсан гэдэгт ямар хариу өгөх вэ?
 
-Сүүлийн үед зарим хүн Засгийн газар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай их хэмжээний мөнгөөр хаалтын гэрээ хийсэн хэмээн олон нийтэд мэдээлэл цацаж байна. Ямар ч Засгийн газар өөрийн үйл ажиллагааг сурталчилах, Засгийн газрын бодлого шийдвэрийг олон нийтэд хүргэх зорилгоор тодорхой хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ байгуулдаг уламжлал бий.

Өмнө нь С. Батболдын, С.Баярын Засгийн газар ч энэ жишгээр ажиллаж байсныг архив ухаад үзэж болно. Хэвлэл мэдээллийн байгууллагууд сониныхоо зай талбай, эфирийнхээ цагийн нэлээд хэсгийг Засгийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэхэд зориулж байхад Засгийн газрын зүгээс багахан хэмжээний мөнгөн дүнтэй хамтын ажиллагааны гэрээ  хийх нь хууль бус зүйл огт биш.
 
Бид 200 орчим сая төгрөгийн гэрээг хэвлэлийн байгууллагуудтай хийсэн. Сүүлд “Чингис” бондын санхүүжилтээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх болсон учраас Эдийн засаг хөгжлийн яамнаас 100 гаруй сая төгрөгийг нэмж гаргасан байдаг юм. Ер нь 300 гаруй сая төгрөгийг Засгийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэхэд зориулна гэдэг гайхаад байхаар зүйл биш шүү дээ.
 
-Энэ бол хаалтын гэрээ. Засгийг бүх талаар магтан дуулуулах зорилготой гээд байгаа?

-Онцолж хэлье. Энэ бол хаалтын гэрээ огт биш. Хамтын ажиллагааны гэрээ. Нэг талаар хэвлэлийнхний үйл ажиллагааг дэмжих үүднээс хийсэн гэрээ. Хэвлэл, мэдээллүүд тодорхой зай, талбайгаа Засгийн үйл ажиллагааг сурталчилахад зориулсаныхаа төлөө ийм хэмжээний төлбөр авах эрхтэй. Харин шүүмжлүүлэхгүй, ам барьсан тухайд ийм хямдхан худалддагддаг хэвлэл мэдээлэл гэж байх уу. Байхгүй гэж бодож байна.

Тэгээд ч хэвлэл мэдээллийн нийтлэл нэвтрүүлгийн 40 орчим хувь нь Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн байдаг. Тэглээ гээд биднийг бичлээ гэж дургүйцэхгүй. Алдаа мадагтаа анализ хийгээд явж байна шүү дээ. Асуудал цааш хэрхэн өрнөхийг харж байна. Олон нийтэд зөв мэдээлэл хүргэхийн тулд хэвлэлийн бага хурал зарлаҗ магадгүй.
Зууны мэдээ
Ө.Батхүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хэвлэлийн даргад 2014-09-06 07:29:39
    зөв юм хийж л байвал хүссэн ч эс хүссэн ч хүмүүст хүрдэг л юм. Хайран мөнгө төгрөг
    202.179.29.135
    Мэдэгдсэн Хариулах