Хоёр вагон буюу 133 тонн самрын хэргийг хэрэгсэхгүй болгосон ч дахин сэргээн шалгажээ
Одоогоос хоёр жилийн өмнө Замын-Үүд боомтоор хоёр вагон буюу 133 тонн самрын чөмгийг хууль бусаар хил давуулах гэж байсан этгээдүүд баригдсан байдаг.

Хураагдсан бүтээгдэхүүнийг зарж борлуулан улсын орлого болгох хуультай ч самрын эзэд Нийслэлийн прокурор,Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнтэй хуйвалдан уг самрын идээний лац ломбыг эвдэж, гаалийн хяналтын талбайгаас хулгайлж авч яваад бусдад зарсан гэх мэдээлэл тухайн үедээ нэг хэсэг шуугиан тарьж байгаад намжсан юм.

Ийнхүү хуйвалдаж, гадагшаа гаргах гээд бүтэлгүйтэж, хураагдсан 133 тонн самрын чөмөг, дуудлага худалдаанаас улсын төсөвт орох байсан гурав орчим тэрбум орчим төгрөг, орон нутаг болон гаальд төлөгдөх татвар хураамж, байгаль экологид учруулсан хохирол гээд бүгд замхарч сураг чимээгүй болсон.

Хамгийн гол нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн хулгайлж, хууль бусаар хил давуулж ашиг хонжоо олох гэж байсан нь том асуудал юм. Тухайлбал,

-Тусгай зөвшөөрлөөр хилээр нэвтрүүлдэг бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар хийсэн.

-Улсын орлого болж,хураагдсан эд зүйлийг вагоноор нь хулгайлсан.

-Татвараас зугтаж улсын төсөв болон байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулсан ийм ноцтой хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор "Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон боловч хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 6 сар дууссан" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлж байсан.

Тэгвэл байгаль экологид хохирол учруулж, улсыг их хэмжээний өрөнд оруулсан гэх хэрэгсэхгүй болгосон хэргийг дахин сэргээн шалгаж, прокуророос хяналт тавьж, харьяа дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын дарга Д.Баярмагнай "Хоёр вагон самрын хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг нь ташаа мэдээлэл байна. Анх хэргийг хэрэгсэхгүй болгосон хяналтын прокурорын тогтоолыг би өөрөө дахин хянаж үзээд хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, дахин шалгагдаж, яллах дүгнэлт үйлдсэн гэсэн үг. Одоо энэ хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байгаа. Шүүхээр хэрэг шийдвэрлэгдэнэ" гэж ярьжээ.
 
О.Гэрэл
Оллоо.mn
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-12-23 15:26:02
    Татвараа л төлчвөл болох байсын бишүү. Хураагдаад байж байх хооронд л муудаад ямар ч хэрэггүй хог болох байсан биз
  • Sumiyabazariin aav dolgorsuren guain her 2018-12-23 10:14:31
    Ene chini Sumiyabazariin aav Dolgorsuren guai samriin heregt holbogdood chimeegui bolj baisan ter uu?! Yag Battulgiin estsenaraar zamaas lats lombiig evdsen bai...
  • Зочин 2018-12-23 09:20:33
    Шуух цагдаа прокурор зув шударга ажилсан цагт монгол хугжин иимд Маш шударга ажилах хунээ тавих хэрэгтэи мун намаас дэвшуулж буи хунииг Саитар шууж нас тогтсОн...
  • Зочин  2018-12-22 10:36:55
    Ер нь бол хэрэг шүүх дээр очихгүй замдаа замхарч байгаа нь авлигатай холбоотой. Шүүх дээр очоод унаж байгаа нь прокурор, цагдаагийн ажлын чанартай холбоотой.
  • Zochin 2018-12-21 10:13:16
    Zohih ysoor huraamjaa tolson bol oron nutagt 200say ulsiin tosovt400say oroh baijee tatvaraa tolood garhgui
  • munkh 2018-12-21 09:46:59
    Баярмагнай прокурор шиг бай л даа, нөхөд өө.
    202.21.106.152
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-12-21 08:28:51
    боажя аас нехен сэргээх зевшеерел авсан аж ахуйн нэгжууд ашигт малтмал хууль бусаар олболрлодог мен газрын наймаа ан болон модны хулгай яамнаас эхтэй
  • Зочин 2018-12-21 08:28:49
    Тийм ноцтой хэргийг дахин сэргээсэн прокурорт баяр хүргье. Амжилт !
  • САМАРНЫ АВИЛГЫН ХЭРЭГ 2018-12-21 06:35:19
    ЭХЯ-НЫ ДЭД САЙД Т.ГАНТУЛГЫН ОЛОН САЯЫН САМАРНЫ АВИЛГЫН ХЭРГИЙГ АТГ ШАЛГА. ШАЛГА
  • Сүрэн 2018-12-21 01:18:31
    Монголчууд цөөхөн хонь хотлохгүй шөнөжин үргэдэг шиг улс болж төрийн турхтай бодлого дутаад будлиж үргэж байгаад хятад гүрэн уусаад л
  • Бат 2018-12-21 01:14:50
    Бид гэж хөөрхийдөө тамын тогооны үлгэрээрээ шатаж дуусах байхаа төсвийн олон тербумын хөрөнгө идсэн хулгайч зүгээр байхад Байгал хангайгаас жаахан самар...