Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид ОХУ-ын Хасавюрт хотын бэлтгэлийн баазад Дагестаны бөхчүүдтэй 10 гаруй хоног хамтарсан бэлтгэл хийлээ.Манай улсаас "Цастын барс" клубийн дасгалжуулагч, спортын мастер Д.Батнямын удирдлага дор 11 тамирчин хамтарсан бэлтгэлд хамрагдсан юм.
Энэ сарын эхээр Хойд Осетийн “Аланы” тэмцээнд зодоглосон гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, М.Лхагвагэрэл, Г.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, спортын мастер Б.Наранболд, Б.Баасанжаргал гэсэн долоон тамирчин өнөөдөр нутагтаа ирэх юм байна. Харин “Цастын барс” клубийн тамирчин С.Нямдаваа, улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Э.Отгонтөгс, залуу тамирчин Ганбаатар нар шинэ оны эхэн хүртэл Дагестантай тамирчидтай хамтарсан бэлтгэлээ үргэлжлүүлнэ.
Б.ОД