Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 12-14 градус хүйтэн байна. Оройдоо хүйтний эрч чангарна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Говь-Алтай, Баянхонгорын  өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр,Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон, Дарьгангын тал нутгаар 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.