2930 жолоочийн зөрчлийн оноо дуусч, эрхээ хасуулжээ

Тээврийн цагдаагийн алба хаагчдаас гудамж замд хяналт шалгалтаар ажиллах хугацаандаа жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор гаргасан зөрчилд хуулийн дагуу хариуцлага оногдуулж, зөрчлийн оноог 1-5 хүртэл хасаж тооцож байна.

Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоочийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй жолоочид зөрчлийн онооны журам үйлчилдэг. 

“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-д заасны дагуу 2018 оны эхний 11 сарын байдлаар нийт 187,712 жолоочийн зөрчлийн оноо тооцсоноос оноо дуусаж эрх түдгэлзсэн 2,930 жолооч бүртгэлтэй байгаа нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин нэмэгдсэн байна. 

Зөрчлийн оноо дууссан жолооч нар журамд заасны дагуу хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээнэ.

Зөрчлийн оноо сэргээх иргэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн онооны сургалтыг зохион байгуулах төрийн бус байгууллагуудад хандаж сургалтад суух юм. 

Түүнчлэн жолооч бүр өөрийн зөрчлийн онооны мэдээллийг service.police.gov.mn сайтаар дамжуулан жолоодох эрхийн үнэмлэхний дугаараар авах боломжтой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.