MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн тоглолтууд боллоо

MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн тоглолтууд өчигдөр/12.19/боллоо. Тоглолтуудын тоймыг хүргэж байна.

Сүхбаатар баг улирлын хоёр дахь хожлоо авав

З.Баясгалан эзэнтэй Сүхбаатар альянс тех болон А.Энхбаатар эзэнтэй Хэнтий аймгийн багууд эхний тоглолтыг хийлээ. Тоглолтын эхнээс Сүхбаатар аймаг оноогоор илүү явсаар 115-72 харьцаатай хожлоо. Тус тоглолтын гуравдугаар үед Хэнтий аймаг бага зэрэг ойртуулсан ч нэг оронтой тоонд шилжүүлж чадаагүй юм.

Энэ тоглолтод Сүхбаатар аймаг хурдан довтолгоогоор эсрэг багаасаа 19 оноог илүү авсан байна. Мөн хамгийн ихдээ 43 онооны тэргүүллийг Сүхбаатар аймаг авлаа. Энэхүү тоглолтод Б.Золбаяр 21 оноогоор багаа тэргүүлсэн бол О.Отгонтөгс, Б.Батзолбоо нар 19 оноог авлаа. Харин эсрэг багаас Б.Эрдэнэболор 16 оноогоор багаа манлайлжээ.
 

Өвөрхангай Тэнүүн Өлзий гурав дахь ялалтаа байгууллаа



Үндэсний лигийн шилдэг багуудын нэг Өвөрхангай Тэнүүн Өлзий баг улирлын дөрөв дэх тоглолтоо Баянхонгор Мазаалай багийн эсрэг хийлээ. Тоглолтын эхний үеэс л хоёр баг тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж байснаар эхний хагас 41-40-өөр Мазаалай баг нэг онооны илүүтэй өндөрлөв. Гэхдээ гуравдугаар үед Өвөрхангай баг гайхалтай байж 16 оноог илүү авч 70-55-аар тэргүүлсэн юм. Улмаар шийдвэрлэх Баянхонгор Мазаалай баг оноог ойртуулсан ч илүү гарч чадалгүй явсаар 83-90 харьцаатай хожигдол хүлээлээ. Тус тоглолтод ОУХМ Д.Дэлгэрням 28 оноо, 14 самбар авчээ.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.