ХНХЯ-ны 8,7 тэрбумаар “угаартуулах” төлөвлөгөө
Цахим орчинд ээжүүд ууртай байна. Тооцоо, судалгаагүй, хэтэрхий үрэлгэн, үр ашиггүй төрийн бодлого тэднийг ийнхүү бухимдуулахад хүргэв. Тодруулбал,  өчигдөр  жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос  хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт таван хоног амраах тухай асуудал яригдаж эхэллээ.

Нийслэлийн агаарын чанарын их болон маш их бохирдолтой /1-4 дүгээр бүс/-д амьдарч байгаа жирэмсэн эхчүүд, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой өрхийн 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг хамруулахаар төлөвлөсөн байна.

Энэ асуудлыг ирэх Баасан гарагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. ХНХЯ-ны судалгаа тооцоогоор  Улаанбаатар хот орчмын нийт 29 сувилал, эмнэлэг, зарим амралттай хөнгөлөлттэй үнээр эх хүүхдүүдийг нэг удаа тав хоногоор, 18 ээлжээр амраахад 8.7 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ.

Хэдэн жилийн өмнө “Хувьсал” продакшн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” гэж гэдэг кино олон нийтэд хүрч байсан даа. Тэр кинон дээр Ардын хувьсгалын тэгш ой тохиож, гадаад дотоодоос олон зочид ирэх учраас нийслэл дэх хулгайч, архичин, янхнуудын хотоос гадагш лагер маягийн газар аваачдаг. Тэгш ойн арга хэмжээ дуустал тэд “тэнд хоригдоно”.

Яг л энэ кино шиг зохиолыг НХХЯ-аас гаргасан байх юм. Кинон дээр ойн арга хэмжээ дуустал хөдөө “хоригддог”.  ХНХЯ-аас боловсруулсан зохиолын дагуу ээжүүд утааны улирал дуустал биш тавхан хоногийн эрхтэй. Үүнд бүх жирэмсэн эх, хүүхдүүд хамрагдахгүй. Агаарын маш их бохирдолтой хэсэгт амьдарч байгаа эх хүүхдүүдийг амжиргааны төвшингийн байдлаас хамааран амралтанд амраах юм. Тэдний тооцоолсноор 10 мянга 600 орчим жирэмсэн эх болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамт /0-5 нас/  үүнд хамрагдана.  Тэгвэл энэ оновчтой шийдвэр байж чадах уу? Ээжүүдийн хувьд үүний эсрэг байна, оновчтой шийдвэр байж чадахгүй байгааг шүүмжилж байна.

Тэдний зүгээс энэ мөнгөөр 15-50 мянган өрхийг агаар цэвэршүүлэгчтэй болгох болох тооцоолол гаргажээ. Энэ бол тав хоногийн хэрэгцээ төдий зүйл биш гэдгийг тодотгох хэрэгтэй байх. Гэхдээ хамгийн зөв хувилбар гэхээсээ илүү тав хоногийн агаарлалт ажиллагаанаас илүү оновчтой шийдэл гэдгийг тодотгол хэрэгтэй байх. Тиймээс ХНХЯ-ынхан тав хоногт агаарт гаргаад үлдсэн 50 хоногт нь “угаартуулах” төлөвлөгөөгөө нэн даруй зогсооно уу! Ард түмнээр доог тохуу хийж, татварын мөнгийг салхинд хийсгэх арга ядсан төлөвлөгөөгөө зогсооно уу!
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-12-23 15:32:58
    Ажил хийсэн дүр эсгэж тэрбумаар мөнгө үрэхийн оронд гэр хорооллын айлуудыг ээлж дараагаар орон сууцанд оруулаад мөнгийг нь барилгын компаниудад өгөх хэрэгтэй.
  • Зочин 2018-12-21 02:46:29
    yamar khymyyseer udirduulaad bna aaa. Arai l bish bolood bna daa. Yn;sen khuuli zorchood l baikh yum. Eronkhiilogch, tsets, khuuli, shyykh gej bna uu
  • zochin 2018-12-20 18:20:25
    za bas arai arai. Iim said bvl odoo yu ch gehev. sda umaa
  • gaya 2018-12-20 16:40:28
    Энэ мөнгөөр дор хаяж 2 цэцэрлэг барилдаа,хүүхдүүдээс харамлаж үргүй зүйлд битгий л ашиггүй зарцуул. Сайдаар үлдэх шинэ санаа сэдэл ингэж гаргахгүй шүү өөр-г бод...
  • gaya 2018-12-20 16:32:17
    Өөр сэтгэх юм алга уу?татвар төлөгч-н мөнгө ингэж үрэхгүй сайдаа,сэтгэхгүй бол чимээгүй л сууж бай,энэ ₮,5хоног амсгалаад эрүүл болох уу?1л сүү,1л тараг илүү ...
  •  2018-12-20 15:09:42
    Толгойгүй тахиа. Бирд болсон МАНАН.
  • Zochin 2018-12-20 11:52:46
    Batalgaajih tuvshingeer ni hamragdah eej hovor hudlaa baahan hun amraasan geed mungu idne huuhdiin mongo amjirgaanii tuvshin 560as dooguur gehed bugd hasagdsan ...
  • Zochin 2018-12-20 07:30:37
    ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИН ТЭТГЭВЭРЭЭ НЭМЭХГҮЙ УТАА НЭРЭЭР МӨНГӨ ҮРДЭГЭЭ ЗОГСОО .ТАВ ХОНОГ УТААНААС ХОЛДЛОО ГЭЭД ЭРҮҮЛ БОЛЧИХ ЮМ УУ.
  • Зочин  2018-12-20 06:37:34
    Татвараа нэмээд байдаг, тэр нэмсэн татварыг ингэж л идэх гэж байсан байх нь. Хэний ч санаанд оромгүй аргыг сэдэх юм. Чинзориг ичээч.
  • zochin 2018-12-20 04:08:08
    utaa utaa geed l baakhan mungu zaraad . utaaguy shatdag zuyl baykhguy , ter olon gernuudiig l zayluulakh kheregtey ,
  • зочин 2018-12-20 04:00:39
    зев зев хурэлсух л шийдэж байгаа бол зев бух ээж хуухдуудийг нэг хоног амраавал зохино нэг хоноод ирэхэд чинь хотын утаа байхгуй болсон бна
  • Бат 2018-12-20 03:26:10
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
  • зочин 2018-12-20 02:40:17
    Санаатай утаагаа арилгахгүй, мөнгө үрэх, угаах гээд элдэв ажил сэдсэн болоод байгаа юм биш үү? Түүнээс биш ийм их мөнгө зарцуулчихаад арилах битгий хэл багсах ...
  • Od 2018-12-20 02:28:41
    Yaj idehee yruu saihanaar setgechih ymaa. Uhaj uhaarah uhaan chin hurehgui baigaa bol 7 buudaliin Doljin emgenees asuu !!! Bidnii mongiig heregtei zuild zov zar...
  • Irgne 2018-12-20 02:27:23
    Ehleed naad halamjaa bugdiig ni huduu ug. Hotod benzinii uniig nem shine uildveruud ikh deed surguuliudiig ub s garga. Esvel bur campus maygiin bolgo
  • Зочин 2018-12-20 02:04:48
    Больж үз би л гэхэд 0-5 насны 3 хүүхждтэй гэтэлтэр баталгаажих 490 буюу баталгаажих түвшнөөс дээр амьдралтай гээд хүүхдүүдтэйгээ угаартаад сууж бай гэсэ шийдвэр...
  • Бат 2018-12-20 01:48:54
    Утаанаас гарах ганц арга зөвхөн хотын өрх бүрийн яндангаас агаар бохирдуулсаны төлбөр ав өгөхгүй нь хөдөө нүү би өгнөө амьд явмаар байна