Хотыг хэн удирдах вэ?

Хотыг хэнээр удирдуулах вэ гэдэг асуулт эрх баригч намын дотоодод, нийслэлийнхэн дотор ч асуулт дагуулаа д удав. Албан бус сунгаа ч эрт эхэлсэн. Анх Х.Нямбаатар гишүүн “Сонгогчид зөвшөөрвөл би Хотын дарга болъё” гэсэн. Су.Батболдыг халаагаа өгөхийн өмнө МАН-ын удирдлагууд ажлыг нь хүлээж авах хүнийг тодруулж нэг ёсондоо“бэлдчихсэн” нь “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал О.Одбаяр гэх сураг дуулдсан.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн нэр ч хүчтэй яригдсан. Мөн Хотын дарга асан Ц.Батбаяр, ОХУ-ын Эрхүү хотод Ерөнхий консулаар сууж буй Л.Амарсанаа, “Эрдэнэс Оюу Толгой”-н гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар нарын нэр ч гарсан. Тэгвэл нийслэлийнхэн дотроосоо даргаа тавих сонирхолтой, нэр дэвшүүлж судалгаа гаргаж эхэлсэн гэх мэдээлэл чих дэлсэж буй. Тухайлбал, Хотын даргын орлогч П.Баярхүү, Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нар нэр дурдагдаж байв.
 

ХОТЫН АНХНЫ ЭМЭГТЭй МЭР Ш.АНХМАА БИШ БИЗ...

 

Эндээс онцлоход Хотын мэрийн сунгаанд өмнө нь эмэгтэй кандидатын нэр огт сонсогдож байгаагүй. Тиймээс анх удаа Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагийн сураг гарсан нь олзуурхууштай. Эмнэлэг, цэцэрлэг, сургууль зэрэг нийгмийн асуудлыг гардан хариуцаж Су.Батболдын орлогчоор хоёр жил гаруй хугацаанд ажилласан түүнийг

Улаанбаатарын анхны эмэгтэй мэр боллоо гэхэд олон нийт эергээр хүлээн авах боловч улстөрч эрчүүдийн зүгээс түүнд хүрд эргүүлэх боломж олгох нь эргэлзээтэй.

Ш.Анхмаа “Эмнести интернэйшнл”, Швейцарын Хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагад эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал эрхэлж байсан бөгөөд НИТХ-ын 2016 оны сонгуульд ялж иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох хүртлээ өрх толгойлсон болон хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, оёдлын үйлдвэр эрхэлж байв.

2016 оноос хойш УИХ-ын гишүүн А.Ундраатай хамтран жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих “Вансэмбэрүү” үзэсгэлэн худалдааг санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулсан нь иргэдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болоод байгаа. Түүний хувьд жижгүүдийг тэтгэн урамшуулдгаараа ЖДҮХС-гаас зээл авсан том улстөрчдөөс хавьгүй илүү ёс зүйтэй.
 

ГОЛ ӨРСӨЛДӨГЧИД

 
 

Улстөрийн хүрээнийхэн гол тулаан Б.Мөнхбаатар, С.Амарсайхан нарын хооронд болно гэцгээж буй. Б.Мөнхбаатарын хувьд 2008-2012 онд Улаанбаатар хотын захирагчийн орлогчоор ажилласан. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргаар болон, төрийн байгууллагад удирдах албан тушаалд ажиллаж байсан. Боловсролын хувьд ШУТИС-ийг химийн технологич, МУИС-ийн Нийгмийн ухааны факультетыг Улс төр судлаач мэргэжлээр дүүргэж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Зүүн Лондонгийн их сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан юм.

С.Амарсайхан 2012 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр тасралтгүй ажилласан. Өнгөрсөн жил НИТХ-ын даргын төлөөх өрсөлдөөнд ялж өдгөө энэ албыг хашиж байгаа. Дипломат албанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтан, атташе, бизнесийн салбарт “Оюуны Ундраа Групп”-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, ТУЗ-ын дарга, “Американ Трейд & Девелопмент” компанид гадаад худалдааны менежерээр ажиллаж байв.

Ер нь бол Хотын даргын талаар ярихын өмнө “Улаанбаатарын хамгийн тулгамдсан асуудал ингэхэд яг юу билээ” гэдэг асуулт чухал. Бүгд нэг дуугаар “Утаа” гэх нь ойлгомжтой. Түүнээс хэн нэг эрийг даргаар залах нь нийслэлчүүдийн эхний зорилго биш. Тиймээс Улаанбаатар хотын дараагийн дарга улстөрч гэхээсээ утааг бууруулах ажлын эмх цэгц, дэс дарааг олчих нягт нямбай, аж ахуйн ажлын туршлагатай, өндөр шаардлагатай нэгэн байх нь л чухал юм.

Зууны мэдээ
Ч.Олдох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-12-20 07:12:27
    эмэгтэй хүн л зүгээр дээ
    66.181.180.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Hn 2018-12-20 03:24:04
    Erunhii saidiin oiroos tomilogdono geed baihad ytun Munhbaatar geh met humuus ve
    64.119.17.142
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-12-20 02:49:53
    амарсайхан болбол зайсан толгойн хешеег буулгаж манааны шовгор барих байлгуйдээ
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-20 02:45:57
    хотын ажлыг сайн мэддэг, хот төлөвлөлт гэдгийг мэддэг, шуурхай, нямбай зарчимч шаардлага өндөртэй хүн болоосой.
    202.179.25.29
    Мэдэгдсэн Хариулах