Онон мөрөнд “аюул нүүрлэлээ” сэдвээр мэдээлэл хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.
 

09:00 цагт: Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Глоб Интернэшнл Төв хамтран Дойче Вэллэ Академийн дэмжлэгтэйгээр "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө: олон улсын шүүхийн практик сургалтыг шүүгч, өмгөөлөгч нарт зориулан зохион байгуулна.

10:00 цагт: Чингэлтэй дүүргийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн барьсан 18 дугаар цэцэрлэгийн нээлт болно.

10:00 цагт: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав салбар/-т "Төрийн үйлчилгээний цахим шилжилт” үйл ажиллагааны нээлт  болно.

11:00 цагт:  "Holiday Inn" зочид буудалд Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран зарласан "Хариуцлагатайгаар олборлосон алтаа эх орондоо тушаая" сэдэвт уралдааны шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

11:00 цагт: Сангийн яамны Хүндэтгэлийн танхимд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АХБ-тай орон нутгийн цэвэрлэх байгууламжийг биологи цэвэрлэгээтэй болгон шинэчлэн өргөтгөх, орлогод нийцсэн 10,000 өрхийн орон сууц барих, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг түр хамгаалах байр байгуулан энэ чиглэлийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх төслүүдийн гэрээнд гарын үсэг зурна.

11:00 цагт: МҮЭХ-ны байрны 4 давхарт багш, шинжлэх ухааны ажилтнуудын цалингийн нэмэгдэл олгогдохгүй байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11:00 цагт: Монголын Залуучуудын Холбооны хурлын зааланд Монгол Улсын шилдэг оюутан шалгаруулах "Алма-Матер-2018" ёслол болно.

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд, сэтгүүлчид нэгдэж Зөрчлийн тухай хуулийн Гүтгэх тухай 6.21 дүгээр заалтад өөрчлөлт оруулахаар санал зөвлөмж боловсруулаад байна. Яагаад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэнээ тайлбарлаж, Зөвлөмжийг баталгаажуулна.

11:00 цагт: Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, тэднийг ААН-үүдэд дадлагажих боломжийг хангах, улмаар ажилд зуучлах, бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхнийг тогтвортой мэргэжилтэнтэй болоход нь туслах зорилгоор МҮХАҮТ-ын дэргэд “Нэг цэгийн үйлчилгээ” нээгдэнэ.

11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд Их эзэн Чингис хааны өлгий нутаг Онон мөрөнд “аюул нүүрлэлээ”  сэдвээр “Онөн мөрөн” хөдөлгөөн, онон голын сав дагуу 7 сумын иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Монгол гуравдугаар сургуулийн сурагчид шинэ оны баярыг угтан өөрсдийн санаачлагаар хандив цуглуулж, сургуулийнхаа орон гэргүй 2 сурагчид Монгол гэр бэлэглэхээр болжээ. Арга хэмжээ тус сургуулийн гадна талбайд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.