Хөвсгөл нуурын орчимд газар олгохыг зогсоов
Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ сарын 13-аас эхлэн Хөвсгөл нуурын орчимд газар олгохыг зогсоожээ.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийсэн хяналт шалгалтын дүнгээр сумдын Засаг дарга нарын захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар 600 гаруй иргэнд газар олгосон нь малтай иргэд ихээр суурьшиж, нуурын экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэжээ. Иймээс нуурын хамгааллын менежментийн хэвийн үйл ажиллагааг хангах, иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглахтай холбоотой үйл ажиллагааг цэгцлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоо Ланд менежер программыг хангахтай холбоотойгоор Хөвсгөл нуурын орчимд газар ашиглах эрхийг түр зогсоосон байна.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.