“Миний ажил-миний бахархал” үзэсгэлэнг нээлээ
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын “Миний ажил-миний бахархал” үзэсгэлэн өнөөдөр “Блю Мон” центрийн “Norphei Art gallery”-д нээлтээ хийлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс алба хаагчдын дунд зохион байгуулсан “Миний ажил-миний бахархал” гэрэл зургийн уралдааны эцсийн шалгаруулалтад тэнцсэн бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэж байна.

Алба хаагчдын эерэг хандлагыг нэмэгдүүлэх, ажлаараа бахархах сэтгэгдлийг төрүүлэх, тэдний сонирхлыг хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, албаны техник, тусгай хэрэгслийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан энэхүү уралдаанд 38 анги, байгууллагаас 200 гаруй бүтээл ирүүлжээ. Мэргэжлийн гэрэл зурагчид шүүгчээр ажиллаж шилдэг 80 бүтээлийг тодруулсан нь энэ аж.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй алба хаагчдын агшныг ийнхүү гэрэл зургийн хальснаа буулгажээ.         

Энэхүү үзэсгэлэнгээс уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлээс гадна 2018 онд цагдаа, дотоодын цэргийн байгууллагад өрнөсөн онцлог үйл явдлууд мэргэжлийн гэрэл зурагчдын дуран авианд хэрхэн буусныг тольдож болох юм.

“Миний ажил-миний бахархал” үзэсгэлэн хоёр өдрийн турш үзэгчдийн хүртээл болно.



О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.