Яруу найрагч Ш.Сүрэнжав таалал төгсчээ

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжав бурханы оронд заларчээ. Энэ тухай түүний ойр дотныхон болон утга зохиолын салбарынхан цахим хуудастаа бичиж, эмгэнэл илэрхийлсээр байна.
 

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай бурханы оронд заларчээ. Тэрээр, 1938 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баян сумын Авдарбаян хэмээн газар төржээ. Монголын яруу найргийн нэгэн сайхан од тэнгэртээ хальж, монголчуудад нөхөж баршгүй гарз тохиолоо.

Ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав нь 1963 онд МУИС, 1981 онд Москва хотноо Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсийг төгссөн. 1960 оноос эхлэн уран зохиол бичих болсон төдийгү 1966 онд МЗЭ-ийн гишүүнээр элссэн. Түүний "Ерэн баатрын дууль", "Шөнө ургасан цэцэг" найраглал нь уншигчдын сонирхлыг татсан юм. Түүнчлэн эрийн гурван наадмын тухай бичсэн уран сайхны киноны зохиолоор нь "Гарьд магнай" /1983/, "Тод магнай /1990/, "Цэц магнай" /1995/ уран сайхны кино бүтээсэн билээ.

Түүний гавьяа шагналаас дурдвал МЗЭ-ийн шагнал /1972/ - "Нутгийн цэнхэр уулс" номоороо, БНМАУ-ын Төрийн шагнал /1988/ - "Ерөн баатрын дууль" "Багш" найраглалаараа, Монгол улсын Ардын уран зохиолч цол /1999/, Донровын Намдагийн нэрэмжит шагнал /2001/ тус тус хүртэж байжээ.

Гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.