Баян-Өлгий аймагт сургуулийн хүүхдүүд хорджээ
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн дотуур байранд амьдардаг 40 гаруй хүүхэд хоолонд хордож эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ.

Энэ талаарх мэдээлэл Мэргэжлийн хяналтын байгууллагад ирсэн бөгөөд одоогоор эмнэлгийн хамтарсан баг гарч, газар дээр нь ажиллаж байна.

Улмаар эмч нар хордсон хүүхдүүдэд үзлэг хийж, шинжилгээ авчээ. Мэргэжлийн хяналтын байгууллага хүүхдүүдийн идэж уусан хоол, ундны уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд оруулахаар аймгийн төв рүү явуулсан байна. Өчигдрийн байдлаар 37 хүүхэд эмнэлэгт хэвтэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Сумын эмнэлэг нь 20 ортой, хүрэлцээ багтаамж муутай тул охидын дотуур байранд ор дэлгэж, хөнгөн хордсон есөн хүүхдийг эмч, сувилагчийн хяналт дор эмчилж байгаа аж.

Дөрвөн хүүхэд хүндэвтэр байдалтай байгаа бол бусдынх нь биеийх байдал дунд зэрэг байгаа тухай холбогдох албаныхан мэдээлэв.

Хүүхдүүд ямар хоолноос хордсон эсэх урьдчилсан дүгнэлт гараагүй. Гэхдээ өнгөрсөн тав дахь өдөр идсэн будаатай хуурганаас хордлого авсан байж болзошгүй байгаа аж.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-12-19 02:36:23
    Даахгүй нохой булуу хураана гэж нэг үг бийсэн дампуурах шахаж байж үдийн цай эх эцэгүүд хүүхдээ хоосон л яюуулав гэж одоо зогсоомоороо