Шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулах талаар салбарын сайд нар юу хэлэв
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийн хамтаар Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн танилцаж, холбогдох албан тушаалтнуудад зарим үүрэг даалгаврыг өгөв.

Холбогдох салбарын сайдууд болон албан тушаалтнууд зарим нэг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж ярьсан юм. Ингээд салбарын сайдууд юу гэж хэлснийг хүргэж байна.
 
Монголын тал тусгайлан анхаарч ажиллах шаардлагатай

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Такаока "Хоёр улсын Ерөнхий сайд нарын айлчлалын хүрээнд бидний харилцаа шинэ түвшинд хүрэх боломж бүрдлээ. Айлчлалын үеэр хамгийн их анхаарал татсан асуудлын нэг нь Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал байлаа. Шинэ нисэхийн менежментийн гэрээг ирэх оны нэгдүгээр сарын сүүл гэхэд эцэслэн байгуулна. Шинэ нисэхийн менежментийг явуулахад Монголын талын холбогдох газрынхан идэвх санаачилгатай ажиллахыг хүсье.

Шинэ нисэхийн 40 орчим байгууламж ашиглалтад орно. Олон улсын стандартад нийцсэн нисэх буудал болсон учраас бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд менежментийн гэрээ маш чухал. Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад аюулгүй байдал маш чухал. Аюулгүй байдлын асуудлыг сайн хангавал цаашид найдвартай үйл ажиллагаа явуулах юм.

Менежментийг авч явахад хоёр улсын хамтарсан тусгай зориулалтын компани байгуулагдах ёстой. Ингэхдээ хоёр талаас хөрөнгийг гаргаж үйл ажиллагааг нь авч явах учраас Монгол талаас гаргах хөрөнгийг шийдэж, шинэ нисэхийн менежментийг явуулахад нягт хамтран ажиллах хэрэгтэй. Шинэ нисэхийг ашиглалтад оруулахаас өмнө халуун хоолны үйлчилгээ, мэргэжлийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх, мөн боловсон хүчнийг бэлдэх шаардлагатай учир Монголын тал тусгайлан анхаарч ажиллах шаардлагатай байна" гэв.
 
Сангийн яамны зүгээс саад болох зүйл байхгүй

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Би энэ нисэх онгоцны буудал дээр хоёр дахь удаагаа ирж байна. Ямар ажлууд дутуу байна, юуг богино хугацаанд хийх шаардлагатай байгаа. Ямар санхүүжилтын эх үүсвэр хэрэгтэй байгаа талаар ярилцлаж ажилласан.  ИНЕГ-ын дарга Бямбасүрэн холбогдох хүмүүстэй 2-3 удаа уулзалт хийсэн. Бид Шинэ онгоцны буудлыг 2019 оны эхний хагаст ашиглаж эхлэх ёстой. Ингэж улсынхаа эдийн засгийг олон төрөлжүүлж аялал жуулчлалыг нэмэгдүүлж, ам.долларын урсгалыг нэмэгдүүлэх, шинэ авиа компаниудыг оруулж ирэх гэх мэт олон ажлыг шийдвэрлэхэд энэ онгоцны буудал үүрэг гүйцэтгэнэ. Ийм учраас ирэх оны улсын төсөв дээр тавигдах бүх хөрөнгө үнэлгээг тавьсан.

Энэ жил бүх гадаадын зээл тусламжаар хэрэгжих хөрөнгө мөнгийг Сангийн сайдын багцанд тавьсан байгаа учраас энэ онгоцны буудалтай холбоотой янз бүрийн санхүүжилтын асуудал дээр ямар нэгэн саад бэрхшээл гарахгүй байхаар зохицуулсан. Сангийн яамны зүгээс саад болох зүйл байхгүй бүх ажлыг нь дэмжиж байгаа" гэв.
 
Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэж аялал жуулчлал хөгжинө
 
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур нь аялал жуулчлал байдаг. Гол суурь бааз нь агаарын тээвэр байгаа. Манай улс анх удаагаа жилд 3 сая хүн хүлээж авах хүчин чадалтай шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулах гэж байна. Үүнийг дагаж аялал жуулчлалд орох орлого нэмэгдэнэ. Шинээр ажлын байрыг бий болгох боломж бололцоо ч бий.

Нисэх буудалтай холбогдуулан мэргэжлийн хоёр асуудал гарсан. Станцын шинэчлэлийг дагалдах хэрэгсэлтэй холбоотой 300-400 сая төгрөг. Мөн цаг агаарын автомат станц суурилуулж ашиглахад 643,5 сая төгрөгийн санхүүжилтийг Сангийн сайдтай ярилцсан байгаа. Эдгээр асуудлууд шийдэгдэх байх".
 
Дагуул хот барих төлөвлөгөөг гаргасан, Засгийн газраар баталуулна
 
Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан "Шинэ нисэх онгоцны буудлыг дагаад энд том хотхон сүндэрлэнэ. Ерөнхий төлөвлөгөөг нь гаргаж мөрдөж байгаа. Засгийн газраас дагуул хот барих ерөнхий төлөвлөгөөг тодотгох шийдвэр гаргасан. Манай яам ЗТХЯ-тай Төв аймгийн ЗДТГ-тай хамтраад дагуул хотын ерөнхий төлөвлөгөөг бэлтгэсэн. Одоо бид яамдуудаас санал авч байгаа. Дараагийн долоо хоногт ЗГ-ын хуралдаанаар оруулж ерөнхий төлөвлөгөөг батална. Дараа нь ТЭЗҮ хийх ажлыг БНСУ-ын хөрөнгө оруулалтаар хийхээр тохирсон.

Дагуул хотыг байгуулахад нийтдээ 12 мянган га газрыг олгох ёстой. Гэвч 3,8 мянган га газар нь давхцалтай. Энэ нь нийтдээ 144 ААН байгууллагын давхцал гэсэн үг. Энэ давхцлыг арилгах ажлыг аймгийн Засаг даргатай хамтраад ажиллаж байгаа. Чөлөөлөх хэрэгтэй. Нийтдээ энэ дагуул хотод 34 мянган хүн амьдрах төлөвлөгөөтэй" гэв.
 
Сэргээгдэх эрчим хүч буюу нарны цахилгаан станцуудыг холбох асуудлыг судалж байна
 
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Хоёр асуудал байгаа. Сонгино дэд станцыг шинэ нисэх онгоцны буудалтай холбох асуудал бий. Шинэ нисэх буудлын дэд станцад сэргээгдэх эрчим хүч буюу нарны цахилгаан станцуудыг холбох асуудал байгаа. Эхний асуудлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил. Нисэх буудал онцгой обьект. Тиймээс сэргээгдэх эрчим хүчээр хангаж байсан туршлага байхгүй. Ялангуяа энэ эрчим хүч байгалиас хамааралтай болохоор хүчдэлийн тодорхой хэлбэлзлийг бий болгодог.

Тиймээс хоёр нарны дэд станцыг холболгүйгээр хүлээж байна. Энэ хоёр дэд станцыг холбовол нисэх онгоцны буудлыг зөвхөн өдрийн цагаар сэргээгдэх эрчим хүчээр хангах нөхцөл үүснэ. Тиймээс бид мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж, техникийн нөхцөлийг олгоогүй байгаа юм" хэмээв.
 
Хоёр дэд станц суурилуулах төсвийг Нийслэлээс гаргахаар болсон
 
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Улаанбаатар хоёр асуудал бий. Нэгдүгээрт Баделхан сайдын хэлсэн дагуул хотын төлөвлөлтын асуудал. Хоёрдугаарт эрчим хүчний асуудал байгаа. Сонгино дэд станц дээр хоёр дэд станцыг суурилуулахад нэг тэрбум 186 мянган сая төгрөгийг Нийслэл өөрийнхөө төсвөөс гаргахаар баталсан. Гүйцэтгэж байгаа компанийн хувьд ханшийн зөрүүний алдагдал гээд 7 тэрбум төгрөгийн асуудал шүүхэд явж байгаа. Тэгэхдээ энэ ажилд шүүхийн маргаан хамаарахгүй".
 
Хариуцсан ажлаа цаг тухайд нь Улсын комисст хүлээлгэн өгнө
 
ЗТХ-ийн сайд Я.Содбаатар "Хариуцсан ажлаа цаг тухайд нь Улсын комисст хүлээлгэн өгнө. Зам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой дөрвөн асуудал бий. Улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа Аэродромын засвар үйлчилгээний барилгын ажил 87.3 хувийн гүйцэтгэлтэй, ачаа, шуудан үйлчилгээний барилга 89.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээрийг цаг тухайд нь улсын комисст хүлээлгэн өгнө. 32.2 км урт, зургаан эгнээтэй хурдны авто замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Гэрээгээр ирэх оны долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар байгаа ч бид зургадугаар сарын 1 гэхэд хүлээлгэж өгөхөөр төлөвлөн шахаж ажиллаж байна. Түүнчлэн шинэ нисэх онгоцны буудлыг Японы талтай 51, 49 хувиар консорциум байгуулж, менежментээр явуулахаар гэрээ байгуулахаар ажиллаж байна" гэв.
 
Катеринг, шатахуун хангамжийн барилга байгууламжийг концессын гэрээгээр хийж гүйцэтгэж байна

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан "Шинэ нисэх онгоцны буудал барих төслийн хүрээнд Катеринг, шатахуун хангамжийн барилга байгууламжийг концессын гэрээгээр хийж гүйцэтгэж байгаа. Концессын гэрээг байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг ЗТХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж байгаа. Ирэх оны нэгдүгээр сард багтаан концессын гэрээг хийхээр төлөвлөж байна.
 
Одоогийн байдлаар 92 нэгж талбарыг чөлөөлсөн
 
Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал "Засгийн газрын шийдвэрээр тусгай хэрэгцээнд 12 мянган га газрыг авсны дотор 114 нэгж талбар давхцалтай. Одоогийн байдлаар 92 нэгж талбарыг чөлөөлчихсөн. 22 нэгж талбарын 16-д нь обьект барьчихсан байгаа юм. Мөн дөрвөн нэгж талбар гурван шатны шүүхээр эзэмшигчдийнх нь асуудал шийдэгдсэн. Үүнийг хэрхэхээ орон нутгийн түвшинд шийдэж чадахгүй байгаа. Хоёр нэгж талбар нь шүүхийн шатанд яваа" гэлээ.

Дашрамд дуулгахад, шинэ нисэх буудлын ашгийн 51 хувийг Японы тал, 49 хувийг Монголын тал хүртэнэ. Эхний 15 жилийн хугацаанд шинэ нисэх буудлын ашгаас концессын төлбөрөө төлж улмаар үлдсэн цэвэр ашгаас хоёр тал хүртэх юм. 15 жилийн дараа шинэ нисэх онгоцны буудал 100 хувь Монголын талд шилжих юм.
Шинэ нисэх буудал ашиглалтад орох хүртэл “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, цаашид нисэхийн үйл ажиллагаа чиглэлээр нь ажиллуулах Засгийн газрын чиглэл гарчээ.






















О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАНАН-н хулгайч цавчаа шахаачид эргэн то 2018-12-19 11:57:26
    Төсөл нэрээр МАНАН хулгайч онгоцны буудал гэж амьдралдаа үзэж харж сонсоогүй мөнгө угаагч 650 сая $$$ өрөнд Монгол улсыг оруулчихаад $$$ нэмж нэхэж байна
  • Иргэн М 2018-12-19 06:24:16
    Яаж 1 тэрбум 186 мянган сая төгрөгийн ажил ханшны зөрөөнөөс болж 7 тэрбум болдгийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхийг Засаг даргын орлогч Баярхүү хүсмээр байна.
  • zochin 2018-12-19 06:13:52
    deeree suudlaa olohgui baihad yamar shiidver garah ve dee. japanchuud haraad gaihaj l suugaa baih. yamnii said ni hed ch soligdov.
  • nubia 2018-12-19 04:23:05
    yaana daa, 100n zadgai 60n hagarhai bgaa shd,HVrelsvhd hudlaa dutuu medeelel ugch bna daa, hurgan darga nar ni
  • Зочин 2018-12-19 04:15:37
    Энийг МАН хөдөлгөж чадахгүй. Чадах ч үгүй. АН 20 онд гарч ирж хөдөлгөнө та нар хараарай. 3 жил хоосон хэвтлээ юу ч уригшлуулж чадсангүй энэ МАНгарууд.
  • Zochin 2018-12-19 03:06:30
    Sudalj bna gd l sandal shiree yarisaar bgd l taardag ulsuud da manaihan. Turiin ajil gatsaaj hayachikhaad tend uugaa ch hiij yavsan um ene PM. Oilgohgyi um.
  • зочин 2018-12-19 02:51:22
    японы еренхий сайд элчин сайд нар манай ажлыг нэг иймэрхуу байгааг мэдээд л анхааруулаад байгаа юм шуу дээ ирэх оны едийд яг хэвээрээ бна мерийцсен ч болно
  • зочин 2018-12-19 02:13:44
    япон буудлаа барьчихжээ манай талаас сангийн сайдтай ярьсан тэзу хийхээр тохирсон дугнэлт хулээсэн концессийн гэрээ хийнэ телевлегее батлана шуух газрын маргаан...
  • иргэн 2018-12-19 02:08:06
    япончууд боож ухэх юм бна даа хурэлсухийн царай хэдэн сайдынх нь хэлж байгааг хардаа хурдны замаас еер эхэлсэн ажил алга хийгээгуй ажилд сангийн яам менге егехг...
  • иргэн 2018-12-19 02:02:59
    естой зуун задгай жаран хагархай телевлегее тэзу гээ ч батлаагуй концессын гэрээгээ ч хийгээгуй цахилгааны эх уусвэр нь тодорхойгуй японд 100 хувь егее