Авлига авсан хэлтсийн дарга нарын албанд хүн томилогдоогүй байна
Нийт 20 гаруй аж ахуй нэгжүүдээс нэг удаагийн үйлдлээр 3 саяас дээш төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон МХЕГ-ын хэлтсийн дарга асан Б.Аззаяа, Т.Баярсайхан нарт холбогдох, мөн 20 гаруй аж ахуй нэгжид холбогдох эрүүгийн хэрэг шүүхэд ирсэн.
 
Тэднийг шүүх хурлын тов одоогоор гараагүй байна. Хэргийг сануулахад  Б.Аззаяа, Т.Баярсайхан хоёрт аргагүй байдалд орж, авилга өгсөн байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага байгааг шалгалтаар тогтоосон. Тиймээс тэд ч  авлига өгсөн гэдгээр буруудаж шүүгдэхээр болсон юм.

Дашрамд дуулгахад, дээрх хоёр даргын албан тушаалд одоогоор хүн томилогдоогүй байгаа бөгөөд өөр хэлтсийн дарга нь түр хугацаагаар орлож байгаа ажээ. Шүүх хурал нэг мөр эцэслэгдтэл удирдаж байсан албанд нь дарга томилохгүй байхаар шийдсэн бололтой.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • . 2018-12-19 04:01:40
    Авилгын хэрэгт 10-аас дээш жилийн хорих ял өгдөг болох хэрэгтэй!!! Тэгэж байж авилгачдын дуршлыг дарах ёстой!!!!