Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөөтэй зураг, кино, дүрс бичлэгийг хянана
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.12.18/ хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсов.

Мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар баталсан юм.

Уг тогтоолоор төрийн болон аж ахуйн нэгж байгууллагууд ажилтныг хууль тогтоомжид зааснаас илүү цагаар ажиллуулахгүй байх нөхцөл боломжоор хангах, ажилтан, ажиллагсдад гэр бүл, үр хүүхэддээ зарцуулах цагийг олгодог байх, хүүхдийн сургууль, цэцэрлэг, дотуур байр, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцын болон гэр хороолын орчин дахь гадаад, дотоод орчны аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийх, орчны нэгдсэн стандартыг баталж мөрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ.

Түүнчлэн хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөөтэй зураг, кино, дүрс бичлэг болон мэдээ, мэдээлэл, контентыг хянах, хаах зохицуулалтыг хууль эрх зүй, технологийн түвшинд боловсронгуй болгох, архи, тамхи, согтууруулах ундаагаар үйлчилдэг болон худалдан борлуулдаг цэгүүдийг сургуулийн ойр орчинд ажиллуулахгүй байх, хүүхдийн хоол, хүнсний хангамжийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах талаар холбогдох байгууллагуудын хяналтыг сайжруулах асуудлыг тусгасан байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХОТЫН ИРГЭН 2018-12-18 13:35:56
    24 цагаар хонон өнжин ажиллуулдаг РС тоглоомын газруудад хяналтаа тогтоож чаддаггүй цагдаагийн газрыг яалтай билээ.Хяналт тавьдаг нөхөдүүд авилгал авдагаас болж...
  • zochin 2018-12-18 11:35:24
    PS togloomnii gazruud gej Mongoliin ireedui bolson huuhed zaluuchuudiig yag har tamhind orson met dontuulj baidagiig shalgaachee
  • !!!!! 2018-12-18 11:24:09
    Хүүхэд залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд сөрөг нөлөөтэй контентуудыг хаах нь зүйтэй!!! Дээр нь төр засаг нь өөрөө муу үлгэр үзүүлнэ!!!