Төрийн үйлчилгээнд шинэчлэл хийсэн бүтээгдэхүүнийг иргэдэд танилцуулна

Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээнд нэвтрүүллээ. Уг системийн нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 12 дугаар сарын 20-ний 10.00 цагт нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний Дүнжингарав салбарт болно.

Энэхүү систем нь иргэд, аж ахуй нэгжид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, ойлгомжтой, илүү ил тод нээлттэй, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүрч үйлчлэх зорилготой.

Төрийн үйлчилгээний мэдээлэл авах, цахим үйлчилгээний хүсэлт гаргах, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх зэрэг үйлчилгээний шинэ стандартыг нэвтрүүлж байгаа юм. Энэ систем нь төрийн үйлчилгээг аль нэг цэг дээр биечлэн очихгүй цахимаар үйлчлүүлэх, төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүй, үйлчилгээ үзүүлсэн ажилтанд үнэлэлт өгөх боломжтойгоос гадна үйлчилгээний шийдвэрлэлтэд хэрэглэгч хяналт тавих, онлайнаар төлбөр хураамж төлөх зэрэг олон давуу талтай юм.

Нийслэлийн цахим үйлчилгээний Еservice порталаар үзүүлэх 5 байгууллагын 47 төрлийн дараах үйлчилгээнүүд нэвтрээд байна. Үүнд:
 

  • УБЗАА-ын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ /16 үйлчилгээ/
  • Архивын лавлагаа /18 үйлчилгээ/
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ /1 үйлчилгээ/
  • Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт /1 үйлчилгээ/
  • Жуулчин тээврийн автобусны улсын дугаар хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл олгох үйлчилгээ /1үйлчилгээ/
  • Уншлагын танхимын үйлчилгээ /1 үйлчилгээ/
  • Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх үйлчилгээ /1 үйлчилгээ/
  • Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл /1 үйлчилгээ/
  • Газрын төлбөрт тооцоо нийлсэн акт /1 үйлчилгээ/
  • Аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх /6 үйлчилгээ/
 

“Төрийн үйлчилгээний Цахим шилжилт төсөл”-ийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Монголбанк, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Төрийн банк, Үндэсний Дата төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Газрын алба, дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, дүүргийн тохижилт үйлчилгээний газрууд болон бусад  тусгай зөвшөөрөл бүхий ААН-үүд хамтран ажиллаа гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.