“Шинэ жил-Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг эхлүүлэв

Нийслэлийн цагдаагийн газраас шинэ жилийн баярын өдрүүдээр нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Шинэ жил – Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээ эхлүүллээ.

Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдэд эргүүл ажиллуулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг аж ахуй нэгж байгууллага, зочид буудал, цахим тоглоомын газруудад  хяналт шалгалтын ажлыг явуулж байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард нийт 3062 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг 601, хулгайлах гэмт хэрэг 1175, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг 7 байна. Иймд иргэд та бүхэн аливаа гэмт хэрэгт өртөж , хохирохоос урьдчилан сэргийлж, гэмт хэрэг зөрчлийн талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өгнө үү.

Мөн Нийслэлийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх саналаа 1800-1102 дугаарын утсаар өгөх боломжтой.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.